Нар үүлнээс гарч өргөн их мөрөн дээр тусахад манан арилж мөрний ус тунгалаг гэрэлтэнэ. Хамгийн эхний онгоц тороо дэлгэн хаялаа. Уссури мөрөнд Хэ Зэчүүд загас агнахдаа тор дэлгэж орхиод хүрааж авах болтол их төлөв дөчин минутын цаг хэрэглэдэг. Юу Миньжигийн өмнө хоёр онгоц байх тул цаг гаруй хүлээх хэрэгтэй юм. Гэтэл тэд энэ сайхан завшааныг хэрхэн дугуй өнгөрөөж болох билээ, энэ нь загас агнасан амжилтаа ярьж сонирхуулах сайхан завшаан юм.
Эдгээр Хэ Зэчүүдийн зарим нь энэ мөрөн дээр арван хэдэн жил цаашилбал хэдэн арван жил загас агнаж байна. Энэ хавиар ямар загас байдаг, яаж агнавал ганзага дүүрэн байдгийг бүр сайн мэднэ. Тэдний дунд насаар хамгийн дүү Юу Миньжигийн хүү Юу Зүньтао хүртэл ярьж хөөрөх олон юмтай байдаг. Тэр хотод хэдэн жил амьдарснаар үсээ шараар будаж, тамхи татах нь ч бусдаас онцгой орчин үеийн онцлогтой харагдана.
1 2 3 4
|