1941 онд Жи Сян-лин доктрын цол хамгаалсан боловч тухайн үе дэлхийн 2-р дайн болж байсан болохоорэх орондоо буцан ирж чадаагүй. Гэтенгин их сургуульд судалгааны ажил хийж, 1945 онд дайн дууссаны дараа сая эх орондоо буцан ирж, Бээжин Их Сургуульд дорнодахины хэл утга зохиолын пакультет байгуулсан нь дорнодахины судлалын талаархи хятадын анхны бааз болжээ. Жи сян-линий үүсгэн байгуулсан дорнодахины хэл утга зохиолын пакультет нь Хятад улсад мэргэжлийн 6000 гаруй чадвартан бэлтгэн өгчээ. Тэдгээр чадвартны дотор Хятадаас гадаадад суугаа 30 гаруй элчин сайд байх бөгөөд 85 хүртлээ Жи Сян-лин өнөө ч мөн үндсэн ангийн оюутадад хичээл орж байна. Жи Сян-лин залуу хүмүүсийг нарийн нямбай жолоодон судалгаа шинжилгээ хийлгэж, тэдэнд судалгаа хийж мэргэжил дээшлүүлэх боломжыг чадах хир хангаж байдагт нь сурагч болон хамт ажиллагчид нь маш сэтгэл догдлож байдаг байна. Түүний хамт ажиллагч профессор Цай Жян-хун хэлэхдээ: Жи Сян-лин залуу эрдэмтэн нарт маш эрхэм нандин тусламж үзүүлж байдаг гэлээ. Тэрээр хэлэхдээ:
" Жи сян-лин гуай залуу хүмүүсийг эрдмийн талаар маш их халамжилж байдаг, тухайлбал баруун нутгийн үндэстний цөөнхийн үсэг бичгийг судлах талаар авч хэлхэд, өнгөрсөнд бидний энэ талын судалгаа маш буурай байлаа. Жи Сян-лин гуай энэ талаар нөхцөл боломж сайтай болохоор өөрөөс нь сурч байгаа аспирант, магистр, доктрантураа арга бүхнээр Германд очуулан суралцуулж, тэдний энэ талын үсэг бичгийн чадварыг дээшлүүлж байдаг. Жи Сян-лин настаны хэд хэдэн том шавь нь бүр Германд хүрч мэргэжил дээшлүүлсэн. Тэд одоо манай орны баруун бүсийн үндэстний цөөнхийн үсэг бичиг судлах гол хүч болж, дэлхийд ч хэд хэдэн том профессор ажиллаж байна гэжээ.
1 2 3 4
|