• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-06 17:41:12    
Сычуаний Вөлүн байгалийн дархан цаазтай бүс
"Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" асуулт хариултын уралдааны тавдугаар цуврал мэдээлэл

Хятадын Олон Улсын Радио

     Өнгөрсөн хэдэн цуврал мэдээллээр бид та бүхэндээ Сычуаний хамгийн онцлог бүхий үзэмжит газраас танилцуулсан. Тийм болохоор та Сычуаний байгаль соёлын өнгө үзэмжийн талаар нэлээд ойлголттой болсон байх. Өнөөдөр хамгийн сүүлчийн энэ цуврал нэвтрүүлгээр Сычуаний бэлэг тэмдэг болсон хулсны баавгайг танилцуулахаар бэлтгэлээ. Бид таныг дагуулж Чэндү хотоос 100 км зайтай байгаа Вөлүн байгалийн дархан цаазтай бүс, тухайлбал хулсны баавгайн "гэрээр" зочлуулья.

     Эхлээд танд асуултын хоёр сэдвийг хэлж өгье.

     Асуултын есдүгээр сэдэв. Сычуань нь хулсны баавгайн уугуул нутаг мөн эсэх

     Асуултын аравдугаар сэдэв. Вөлүн байгалийн дархан цаазтай районд нийт хэдэн хээрийн хулсны баавгай байх вэ?

     За ингээд та бүхэн тавдугаар цуврал мэдээллийн нэвтрүүлгийн маань дэлгэрэнгүй агуулгатай танилцана уу?
Энэ дууг хориод жилийн өмнө, энэ нутгийн хулсны баавгайн хамгийн идэх дуртай нэг төрлийн хулс нь их хэмжээгээр хатаж шарласан үед, Хятадын уран сайханч хулсны баавгайн тогтвортой амьдралд нэмэр болохын тулд зохиосон юм. Олон жил өнгөрөн одсон хэдий ч, уг байгалийн дархан цаазтай бүсэд хулс нь сахлаг хэвээр байж, байгалийн өнө эртний ховор чухал амьтан болох хулсны баавгай маань тав тухтай амьдарсаар билээ.

     Сычуань мужийн баруун хойт хэсэгт байрлаж байгаа Вөлүнгийн хулсны баавгайн байгалийн дархан цаазтай бүс нь хулсны баавгайн амьдардаг гол нутгийнх нь нэг нь болсон юм. Тийм болохоор, Сычуань муж нь төрийн эрдэнэ болсон хулсны баавгайн нутаг гэж нэрлэгдсэн байна. Сычуань, Шаньши, Гансү зэрэг муж районы гүн жалга хавцалд л хулсны баавгайн барааг олж хардаг болохоор, дотоод гадаадын жуулчид хулсны баавгайтай ойртох хамгийн аятай сайн газар нь энэ дархан цаазтай бүсийн доторх " Жүн хуа хулсны баавгайн цэцэрлэгт хүрээлэн" нь юм байна. Уг байгалийн дархан цаазтай районы хариуцлагатай хүн Жан Лимин танилцуулж хэлэхдээ, "Хулсны баавгайг байнга эрүүл чийрэг амьдруулахын зэрэгцээ хулсны баавгайг хайрлаж өхөөрддөг бүх дэлхийн хүмүүст түүнтэй шууд ойртох боломж олгож, юуны учраас экологийн байгаль орчныг хамгаалах хэрэгтэйг жуулчдад ойлгуулахын зэрэгцээ, хулсны баавгайн түүхийг тэдэнд хэлж өгч, нэгэн төрлийн биологийн амьд үзүүлэн болсны хувьд хулсны баавгай нь чухам хэчнээн их ач холбогдолтой байдгийг тэдэнд ойлгуулахын төлөө юм гэжээ.

1 2 3 4