Янз бүрийн улиралд Вөлүнгийн хулсны баавгайн өсөлтийн өөр өөр явцыг нь олж харж болдог юм. Хулсны баавгай судалдаг мэргэжилтэн ноён Ли Дэшэн хэлэхдээ, зуны улиралд Бөлүнгийн цаг агаар сэрүүн байдаг болохоор хулсны баавгай цовоо сэргэлэн байдаг юм. Намрын улиралд, жуулчид хулсны баавгайн зулзгаа төрүүлж байгааг олж харах боломжтой юм. Харин хаврын улиралд хулсны баавгайн ороо орох үе болохоор их олон сонирхолтой зүйлтэй тохиолддог юм гэжээ. Тэр хэлэхдээ, "Хээрийн хулсны баавгайтай нэгэн адилаар эр баавгайнууд хоорондоо тэмцэлдэж байж, дийлсэн нэг нь хамгийн түрүүнд хойч үетэй болох эрхтэй болдог юм. Хүний хүчээр тэжээж арчлах байдалд хулсны баавгайг хооронд нь тэмцэлдүүлдэггүй юм, эр баавгай нь ороо орох үед, тэднийг тус тусад нь салгаж хорьдог. Хулсны баавгай нь ерийн үедээ ямар ч дуу чимээ гаргадаггүй ч, ороо орох үедээ янз бүрийн анир чимээ гаргадаг байна. Эхлээд шувуу жиргэж байгаа мэт дуу гаргаж, бас нохой боорлох ч юм шиг дуу гаргана. Сүүл рүүгээ бүр хонь ямаа майлж байгаа ч юм шиг дуу шуу гаргадаг" гэжээ.
Хүний хүчээр хашаалж тэжээсэн хулсны баавгайгаас гадна, одоогийн байдлаар Вөлүнгийн байгалийн дархан цаазтай районы гүн ууланд бас 100 гаруй хээрийн хулсны баавгай амьдарч байгаа юм, энэ тоо нь мөн дэлхийн хээрийн хулсны баавгайн аравны нэг хувийг эзэлж байна гэсэн үг.Хуучин жирийн жуулчид тэдний амьдарч байгаа орчинд орж харах боломжгүй байсан. Тун саяхан, дээд зиндааны жуулчдад зориулан, уг дархан цаазтай бүс нь дэлхийн хэмжээнд хулсны баавгайд хээрийн шинжилгээ хийх төсөл хэрэгжүүлж, хяналтын системээр дамжуулан хээрийн хулсны баавгайд ойр зайгаас шинжилгээ судалгаа хийх боломжтой болсон байна.
Эрхэм сонсогчид оо, Вөлүнд хүрэлцэн ирэхийг тань баярлан угтаж байна. Энд ирж хулсны баавгайн гэр орноор зочлохыг тань урьж байна. Ингээд нэвтрүүлгийхээ эцэст, би энэ мэдээлэлтэй холбогдсон асуултын хоёр сэдвийг давтаж хэлье.
Асуултын есдүгээр сэдэв. Сычуань нь хулсны баавгайн уугуул нутаг мөн эсэх
Асуултын аравдугаар сэдэв. Вөлүнгийн байгалийн дархан цаазтай районд нийт хэдэн хээрийн хулсны баавгай байдаг вэ?
Сонсогч найз нар минь, "Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" асуулт хариултын уралдааны мэдээллийг бүгдийг танилцууллаа. Та энэ уралдаанд идэвхтэй оролцож, сайн амжилт гаргана гэдэгт найдаж байна, Хятадын сайхан нутагт, үзэсгэлэнтэй сайхан Сычуаньд уулзах болтугай гэж хүсэн ерөөж байна. \Алтаннавч орчуулж Номин хянав\ 1 2 3 4
|