• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-06 17:41:12    
Сычуаний Вөлүн байгалийн дархан цаазтай бүс
"Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" асуулт хариултын уралдааны тавдугаар цуврал мэдээлэл

Хятадын Олон Улсын Радио

     Жүн хуа хулсны баавгайн цэцэрлэгт хүрээлэнд бамбарууш бойжуулах тэргүүний тоног төхөөрөмжтэй байдаг бөгөөд, тэнд хулсны баавгайн бамбаруушийг хүний хүчээр тэжээн арчилдаг юм. Шилний цаанаас жуулчид бойжуулах саван дахь нударган чинээн биетэй, хоёр нүдээ таг аничихсан, улаан нялх бамбаруушийг олж хардаг. Харин нэг мэдэхэд л тэр улаан нялх амьтан өсч томроод биеэрээ дүүрэн зөөлөн үстэй хөдөлж явах нь удаан тавлаг амьтан болчихсон л байдаг. Хятадын Тайваниас хүрэлцэн ирсэн ноён Жан Шицан бойжуулах савны гаднаас бамбаруушийн эхээ хөхөж байгаа байдлыг нь удтал ажиглаж ширтэж байлаа. Тэрээр хэлэхдээ, "Төрийн эрдэнэ болсон хулсны баавгайн тухай илүү ихийг ойлгож мэдлээ, замчлагч бидэнд хулсны баавгайн тухай олон сайхан үлгэр ярьж, амьдарч ирсэн орчныг нь танилцуулж өгсөн юм. Хулсны баавгайн эх нь зулзагаа арчилж чадахгүй болохоор тийм амархан торниж чаддаггүй байсныг би энэ удаа нүдээрээ хараад ойлгосон байна гэжээ".

     Сурвалжлагчийн ярьснаар, бамбаруушийн нас баралтын хэмжээ нь маш өндөр байж, зарим нь төрөлхийн өвчтөй юм уу хожим нь өвчилсөн байдаг, бас зарим нь эхдээ дарагдаж үхэх тохиолдол ч байдаг, хулсны баавгай нь зулзгаа төрүүлсний дараа ганцхан зулзгаа арчлах тэнхээтэй байдаг юм. Тийм болохоор бамбаруушийн амьдрах хэмжээг нэмэгдүүлэхийн тулд эндхийн судалгааны ажилтнууд зулзгаа авч явах чадалгүй юм уу өвчилсөн тэдгээр бамбаруушийг хүний хүчээр тэжээж өсгөдөг байна.

     Хүмүүс хулсны баавгайг хайрлахын ихээр хайрладаг болохоор нэн олон сайн дурын үйлчилгээнийхэн өөрийн чөлөө завтай цагаа дуртай зориулж Вөлүнд сайн дурын үйлчилгээ хийж байна. Арчлагчийн хувцас өмссөн Япон охин Кодама Мидори бол тэдгээрийн нэг нь юм. Тэр хэлэхдээ, надтай хамт гурван найз минь ирээд байна. Би энд ирээд хулсын баавгайтай хамт баяр жаргалтай нэг долоо хоногийг өнгөрүүлсэн юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "Би өглөө болгон хулсны баавгайд хоол өгдөг, үдэд болон оройдоо хулсны баавгайн гэрийг цэвэрлэдэг. Ердийн байдалд хулсны баавгайтай ингэж ойртох боломжгүй юм, тэгэхээр үүнд би маш их баяртай байгаа юм" гэжээ.

1 2 3 4