Хулсны баавгайн бие нь бөөрөнхийдүү хэлбэртэй бөгөөд удаан тайван хөдөлгөөнтөй байдаг, хар цагаан алагласан гадаад өнгө төрх нь хүмүүсийн хайрыг эрхгүй татдаг юм. Жүн хуа хулсны баавгайн цэцэрлэгт хүрээлэнд одоогийн байдлаар 100 гаруй хулсны баавгайг тэжээж арчилж байна. Энд сурвалжлагч олон хулсны баавгай байгааг олж харлаа. Тэдний зарим нэг нь шатаар гулган тоглож, зарим нь чулуу налан наранд биеэ ээж амгалан тавтай тухална, бас зарим нь модонд авирч, өөхөн бөмбөг шиг л өнхрөн бөмбөрөн тоглох нь харсан хүн бүхэнд үнэхээр өхөөрдмөөр.Тэндэхийн ажилтан тайлбарлаж хэлэхдээ, хулсны баавгай нь модон дээр авирч гарсны дараа барагтай ойчиж унадаггүй юм, санамсаргүй ойчсон ч амархан бэртдэггүй юм. Харин бусдын анхаарлыг байнга татдаг нэг зүйл нь хулсны баавгайн хүнс ундааг хэрхэн тохируулах явдал юм. Сурвалжлагч энэ цэцэрлэгт хүрээлэнгийн арчлагчаас тодруулснаар, хулсны баавгай өмнө нь мах иддэг амьтан байж, хожим нь хулсаар гол болгосон ногооны төрөл иддэг амьтан болсон байна. Вөлүнгийн байгалийн өнгө үзэмж гоо үзэсгэлэнтэй бөгөөд, уур амьсгал нь чийглэг нойтон байж, хулсны ургацад маш тохиромжтой байдаг юм, ийм болохоор энэ газар нь хулсны баавгайн оршин амьдрах аятай сайхан орчин болсон байна. Ногооны төрлийн хоол иддэг болсон хэдий ч хулсны баавгайн хоол шингээх чадвар нь сайжирсангүй. Гэвч биеийн хүч тамираа хэвээр байлгахын тулд, ерийн үед хулсны баавгай нь энерги их зарцуулах хөдөлгөөн бага хийдгээс болоод, хүмүүст удаан тайван гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байна. Америкаас ирсэн хатагтай Ребекка Хаке хулсны баавгайн идэж уух, наадаж тоглох агшинг зургийн аппаратаараа авсан байлаа. Тэрээр анх удаагаа хулсны баавгайг маш ойроос олж харсандаа баярлаж догдолсон нь илэрхий байлаа. Тэрээр хэлэхдээ, "Би энд ирээд хулсны баавгайтай их ойртсондоо үнэхээр баяртай байна, эрүүл чийрэг, хайрламаар хөөрхөн хулсны баавгайнууд энд олон байгаасай " гэжээ.
1 2 3 4
|