• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-06 21:11:49    
Г.Батсүх: Хоёр талын харилцааны түвшинг харуулсан айлчлал боллоо

\Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Батсүхтэй хийсэн ярилцлага\


Хятадын Олон Улсын Радио

     Эдийн засгийн ач холбогдлын хувьд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг тодорхой салбар, чиглэлүүдээр өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн бодит яриа хэлэлцээрүүд болсонд оршино. Тухайлбал түлш эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар 2 тал тохиролцсон. БНХАУ-аас олгож байгаа хөнгөлттэй зээлийг Монгол Улсын цахилгаан эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд ашиглах тохиролцоонд хүрсэн байгаа. Нөгөө талаар Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Ерөнхий хэлэлцээр байгуулах, тэр Ерөнхий хэлэлцээрээ дагуулаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр бий болгон боловсруулж хоёр талаасаа батлахаар болсон. Ийм хоёр гол баримт бичгийн талаар тохиролцсон. Энэ бол хоёр талын харилцаанд урьд байгаагүй чухал бөгөөд эдийн засгийн харилцааны ойрын жилүүдийн бодлого, чиглэлийг тодорхойлсон баримт бичиг болох юм. Иймээс хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх баримт бичиг болно. Нөгөө талаар өмнөх жилүүдэд хуримтлагдаж ирсэн 30-аад сая долларын өрийн асуудлыг энэ айлчлалын үеэр хөндөн ярьсан. Манай Ерөнхий сайд айлын Ерөнхий сайдад хандаж энэ өрийг хүчингүй болгох хүсэлт тавьсан. Энэ өрийн асуудлыг анх удаагаа ийнхүү хөндөж тавьснаараа, айлын тал Ерөнхий сайдын хүсэлтийг нухайцтай авч үзэхээр талууд тохиролцсонд айлчлалын бас нэг нааштай тал оршино. Шинжааны Уйгарт очсон гол зорилго нь хоёр талын хил орчмын нутгуудын харилцаа, хамтын ажиллагаа нэн ялангуяа Монгол Улсын баруун бүс нутгийг Шинжаан Уйгарын Өөртөө засах районтой эдийн засаг, худалдааны талбарт идэвхжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх бодлогоор зохион байгуулсан. Энэ айлчлалын үеэр Шинжаан Уйгарын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар болон баруун аймгуудын захиргааг оролцуулаад ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон. Энэ ажлын хэсэг Монголын баруун бүс нутаг Шинжаан Уйгарын ӨЗР-ны хоорондын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, биеийн тамир гэх мэт салбаруудын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой. Ши ань хотод зочлохдоо тус бүсийн болон тухайн мужийн удирлагуудтай уулзсан. Ши ань хотын аялал жуулчлалын хөгжлийн байр байдлыг үзэж Монгол оронд туршлага, арга барилаас нь нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцож байлаа. Мөн гадаадтай хоршин байгуулсан сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий хүнсний үйлдвэрээр зочилсон. Энэ нь Монгол оронд хүнсний асуудлыг хэрхэн шийдвэрлэх, гол нь найдвартай хүнсний бүтээгдэхүүнээр хүн амаа хангах асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх боловуу гэж бодож байна.

1  2  3  4  5