• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-06 21:11:49    
Г.Батсүх: Хоёр талын харилцааны түвшинг харуулсан айлчлал боллоо

\Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Батсүхтэй хийсэн ярилцлага\


Хятадын Олон Улсын Радио

     -Айлчлалын үеэр Монгол Улсад олгох хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн талаар нилээн ярьсан. Үүн дотор 300 сая-н хөнгөлттэй зээлийн асуудал яригдаж Эгийн голын УЦС-ыг барьж байгуулах ажлыг санхүүжүүлэхээр болсон байгаа. Та энэ талаар тодруулахгүй юу?

     - БНХАУ-аас олгох 300 саяын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг сүүлийн 3 жилд ярьж ирсэн. Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр уг зээлийг Эгийн голын УЦС-ыг байгуулах ажилд ашиглах ерөнхий тохиролцоонд хүрсэн. Монгол Улсын талаас Сангийн яам, БНХАУ-ын талаас уг зээлийг хэрэгжүүлэгч Экспорт импортын банк хоёр уг Санамж бичигт гарын үсэг зурсан. БНХАУ-аас олгож байгаа хөнгөлттэй нөхцөлтэй зээлийг үр ашигтай ашиглаж Монгол Улсын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд зарцуулах асуудал ийнхүү нааштай үр дүнд хүрч байна.

     -Айлчлалын үеэр Бээжин хотын дарга манай Ерөнхий сайдад бараалхахдаа 2 талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон гэсэн. Улаанбаатар хотын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахуйц ямар асуудал хөндөгдсөн бэ?

     - Ерөнхий сайдад Бээжин хотын дарга бараалхсан. Энэ уулзалтыг хоёр талын соёл, боловсрол, шинжлэх ухаан, худалдаа, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилгоор зохион байгуулсан. Улаанбаатар хотын орлогч дарга уулзалтад байлцсан. Улаанбаатар хотод хятадын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр байгуулах биеийн тамир спортын ордонг босгоход Бээжин хотын оролцоог бий болгох улмаар хоёр нийслэлд харилцан Соёлын төв байгуулах асуудлаар санал солилцсон.

     -Сонсогчид маань энэ айлчлалын үеэр хилээр зорчиж байгаа манай иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, хууль бус элдэв хураамж авдаг асуудлын талаар хөндөгдсөн эсэхийг сонирхож байгаа байхаа?

     - Иргэд харилцан зорчиход байгаа хүнд суртлыг багасгах асуудлаар хоёр тал өргөн хэмжээнд санал солилцсон. Үүнээс өмнө 10 дугаар сард Монгол, Хятадын консулуудын Зөвлөлдөх уулзалт болсон. Энэ уулзалт Ерөнхий сайдын айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдсан юм. Зөвлөлдах уулзалтын үеэр болон Ерөнхий сайдын айлчлалын үеэр хилийн боомтоор зөвхөн монгол иргэдийг хөнгөн шуурхай нэвтрүүлэхээс гадна хятад иргэдийг монгол руу нэвтрэхэд хөнгөн шуурхай үйлчлэх асуудлаар санал солилцсон. Төрөл бүрийн хураамжийн хувьд хоёр тал одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд зохицуулна гэж тогтсон байгаа. Хууль бус татвар хураамж гэж байдаг бол түүнийг шалган илрүүлж, арилгах нь зүйтэй гэсэн утгатай яриа болсон. Үрэмч хотод консулын газар байгуулах хэрэгцээ байна гэдгийг Шинжаан Уйгарын ӨЗР-ны удирдлага санал болгосон. Үрэмч хотод одоогоор Пакистан, Казакстан, Киргызстан, Таджикстан улсууд консул болон худалдааны төлөөлөгчийн газартай юм байна. Тэгэхлээр хил залгаа Монгол Улс консулын газраа байгуулах нь хоёр талын иргэд хилээр харилцан зорчих явдлыг хөнгөвчлөх ач холбогдолтой гэдэг саналыг тавьсан. Одоогийн байдлаар Шинжааны Уйгарын Өөртөөө засах районоос Монгол Улсад зорчих иргэд бизнес эрхлэгчид Бээжин хотоос визээ авдаг юм байна. Энэ хоёр хот 2000 км зайтай болохоор энэ бол үнэхээр бэрхшээлтэй ажил. Тэд ч энэ асуудлыг тавих нь аргагүй юм байна гэж ойлгосон. Нөгөө талаар манай орон ШУӨЗР-той баруун аймгуудынхаа харилцааг сайжруулья гэвэл тэнд Засгийн газрын төлөөллөө бий болгох явдал зүй ёсоор урган гарч байна гэж ойлгож байгаа.

1  2  3  4  5