12-р сарын 8-ны өдөр Хятад улс цаг агаарын дагуул "Фэн Юүнь 2-р" D-г амжилттай хөөргөж, тогтсон тойрог замд нь оруулсан байна. Шинээр хөөрөгсөн цаг агаарын уг дагуул нь Хятад улсын гай гамшигийн шинж чанартай цаг агаарыг хянан хэмжиж уридчилан мэдээлэх чадварыг дээшлүүлэх болно.
Дагуулын тойрог замын адил бусаас болж, цаг агаарын дагуулыг тойлын тойрог замт дагуул болон Дэлхийн бөмбөрцөгийн зэрэг цагт тойрог замт дагуул гэж хоёр төрөлд ангиладаг. Тойлын тойрог замт дагуул нь газрын бөмбөрцөгийн хоёр тойлыг тойрон эргэлддэг. Тэр нь өдөрт хоёр удаа цаг агаарын шинжилгээ хийж, дэлхийн бөмбөрцөгийн бүх цэг дэх цаг агаарын материалыг олгож байдаг. Дэлхийн бөмбөрцөгийн зэрэг цагт тойрог замт дагуул нь газрын бөмбөрцөгийн бүслүүрийн огторгойд эргэлдэж, газрын бөмбөрцөгийн 1/3 хувийн районд шинжилгээ хийж байдаг. Хятад улсын 8-ны өдөр хөөрөгсөн "Фэн Юүнь 2-р" D дагуул бол яг иймэрхүү тойрог замд аялдаг дагуул болно. Үүнээс өмнө Хятад улс цаг агаарын 7 дагуулыг амжилттай хөөргөж, дэлхий дээр тойлын тойрог замт болон Дэлхийн бөмбөрцөгийн зэрэг цагт тойрог замт цаг агаарын дагуултай болсон цөөн хэдэн орны нэг болсон байна.
1 2 3 4
|