Хятадын Цаг Агаарын Дагуулын Шинжилгээний Үндэсний Төвийн дарга Ян Жүний танилцуулснаар, "Фэн Юүнь 2-р" D дагуул 1.39 тонн хүнд байж, зураг төлөвлөгөөний ашиглалтын хугацаа нь 3 жил байх болно. Уг дагуул төрөл бүрийн тэргүүний багаж хэрэгсэл тээж, цаг уур, далай тэнгис, усан шинжилгээ зэргийн тоо баримт цуглуулж, нарны рентген туяа болон сансар огторгойн цацраг туяа зэрэгт хяналт хийж болох юм. өнгөрсний хөөрөгсөн цаг агаарын дагуултай харицуулахад "Фэн Юүнь 2-р" D дагуул нь чадвар, найдвартай байх зэрэг талаар бүр дээшилсэн байна. Нэн чухал нь "Фэн Юүнь 2-р" D дагуул нь тойрог замдаа байгаа "Фэн Юүнь 2-р" C дагуултай харилцан зохицон ажиллаж, Хятад тэрчлэн эргэн тойрны районд ажиглалт хийж болох юм гэж Ян Жүнь илэрхийлсэн байна.
Зөвхөн илүү нэг дагуул хөөргөх гэсэн асуудал биш юм. Тэр нь "Фэн Юүнь 2-р" C дагуултай тойрог замд байгаа харилцан нөхвөрлөж болох чадварыг бүрдүүлж болох мөртөө хоёр дагуулаар ажиглалт хийх чадвартай болгож, бидний хайн хэмжилт хийх цагийг богинсгож, 15 минутад нэг удаа хайн хэмжилт хийх болгож, өнгөрснийхөөс үр ашиг нь ихээр дээшилсэн байна. энэ нь бидний цаг агаарын шинжилгээ, цаг уурын уридчилсан мэдээлэл хийх оновчтой байх хэмжээг дээшлүүлэхэд их тустай юм гэж тэрээр бас илэрхийлжээ. Үүнээс гадна хоёр дагуулаар хайн хэмжилт хийх нь хайн хэмжих районыг өргөтгөсөн байна. "Фэн Юүнь 2-р" C дагуул зүүн уртрагийн 105 градуст дэлхийтэй адил хурдтайгаар адил чигт эргэлддэж, "Фэн Юүнь 2-р" D дагуул зүүн уртрагийн 86.5 градуст дэлхийтэй адил хурдтайгаар адил чигт эргэлддэж, хайн хэмжилтийн хүрээг барууншаа 18.5 градус өргөтгөж, Хятадын баруун бүсийн нутагийн цаг агаарын байдлыг хянан хэмжихэд нэн ашигтай болсон байна.
1 2 3 4
|