• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-19 16:24:42    
Хятад улс цаг агаарын шинэ дагуул хөөргөж гай гамшигаас уридчилан сэргийлэх чадвараа дээшлүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Одоо дэлхий олон орон бүгд цаг агаарын хиймэл дагуул хөгжүүлэхээр чармайж байна. Учир нь цаг агаарын дагуулыг бусад дагуултай харицуулахад их давуулагтай байдаг. Тэр нь далайн хар салхи, аадар бороо, хүчтэй салхи зэрэг цаг уурт хяналт хийх талаар орлуулж болошгүй үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Хятадын цаг агаарын үндсний газрын орлогч дарга ноён Юы Ру Цүн хэлсэн байна.

     Далайн хар салхиар жишээлэж хэлэхэд, энэ он гарснаас нааш Chanchu, Bilis, Saomai зэрэг далайн хар салхи Хятад улсыг дараа дараагаар дайрсан байна. Хятадын цаг агаарын үндсний газар цаг агаарын дагуулаар нөлөө ихтэй хар салхинд 24 цагаар тасралтгүй хяналт хийсэн байна. Фэн Юүнь 2-р цаг агаарын дагуулын системийн хариуцлагтан хатагтай Вэй Цай Ин танилцуулж хэлэхдээ, цаг агаарын дагуулын үр ашигтай хяналт болон зөв оновчтой уридчилсан мэдээлэл байснаас Хятад улс сая далайн хар салхи дайрсанаас болсон хүн хар эндэж шархадах, эдийн засгийн хохирол зэргийг ихээр багасгасан байна.

1  2  3  4