• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-19 16:24:42    
Хятад улс цаг агаарын шинэ дагуул хөөргөж гай гамшигаас уридчилан сэргийлэх чадвараа дээшлүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Далайн хар салхи хүрч ирэх үед бид радар зэрэг газар дээрэх төхөөрөмжөөр хянан хэмжилт хийж болно. Гэхдээ алс далайд байхд нь үүнээр хянан хэмжилт хийж чадахгүй юм. Иймээс цаг агаарын дагуулыг ашигладаг. Chanchu хар салхи бол хэдэн арван жилийн турш тохиолдоогүй хүчтэй хар салхи болох бөгөөд 17 баллын хүчтэй байсан юм. Хэрэв дагуулын хяналт хэмжилт байгаагүй бол хир их гарз хохирол учируулахыг төсөөлөхийн аргагүй юм. Энэ удаа зөв оновчтой уридчилан мэдээлэлснээр тухай орон нутагийн Засгийн газар цаг тухайд нь ажил хийж, хэдэн сая ард иргэдийг уридчилан нүүлэгсэн юм гэжээ.

     Цаг агаарын гай гамшигаас гадна Хятадын цаг агаарын салбар бас жил бүр цаг агаарын дагуулаар галын аюул, шороон шуурга зэрэг байгаль орчины гай гамшигийг хянан хэмжиж холбогдох салбарын гамшигаас уридчилан сэргийлэх, гамшигаас авран туслах ажилд цаг тухайд нь мэдээлэл хангаж байна. Энэ оны 5-р сарт Өвөр Монгол, Хэйлүнжянд гарсан ойн түймэрт хяналт хийсэн нь цаг агаарын дагуулын байгал орчинд хяналт хийсний үлгэр жишээ болох юм.

     Үүнэс гадна цаг агаарын дагуул нь огторгуй болон газрын гадаргуу дээрэх усны эх баялагт шинжилгээ хийж, эклогийн орчин, агаар мандлын бохирдолд хяналт хийж, тоо баримтыг нь олон нийтээрээ ашиглаж судалгаа шинжилгээ хийхийг дэмжих зэрэг талаар чухал үйлдэл үзүүлж байна.

   

     Энэ удаа амжилттай хөөрөгсөн Фэн Юүнь 2-р D дагуул одоо тойрог замдаа хэвийн байдалтай аялж, ирэх хэдэн хонгийн дотор татсан анхны зургаа ирүүлж, 3-6 сарын хугацаанд албан ёсоор ашиглалтад орох болно. Цаг агаарын дагуулын үндсэн чадавхаа бадруулахаас гадна Фэн Юүнь 2-р D дагуулын бас нэгэн гол үүрэг бол 2008 оны Бээжингийн олимпид цаг уурын баталгааны тогтолцоонд үйлчилгээ хангах болно. Тухайн үед уг дагуул нь Бээжингийн олимпийн хугацаан дахь цаг уурын байдал, ялангуяа олимпийн нээлт, хаалтын ёслол зэрэг том оврын үйл ажиллагаанд цаг уурын уридчилсан мэдээ хангах болно.

     Фэн Юүнь 2-р D дагуулыг амжилттай хөөрөгсөн нь Хятадын гай гамшигийг хянан хэмжиж, уридчилан мэдээлэх чадварыг дээшлүүлснээр барахгүй цаг уурын мэдээлэлийн нэн сайн үйлчилгээ хангах болно гэж Хятадын цаг агаарын үндсний газрын орлогч дарга ноён Юы Ру Цүн хэлсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ,
Хятадын цаг агаарын дагуул бол Дэлхийн цаг уурын байгууллагын хянан хэмжилтийн систем дэх чухал дагуулын нэг болох юм гэжээ.


1  2  3  4