Сайн байцгаана уу . Та бүхэнтэйгээ цэнхэр долгионоор уулзаж байгаадаа баяртай байна.
Өнөөдөр би та нартаа нэгэн сайхан далайн амралтын талаар ярихаар шийдлээ. Гадаа хүйтэн өвөл болоод байхад юун далай яриад байнаа гэж намайг бүү зэмлээрэй. Харин ч одоо л ярихгүй бол оройтчих юм шиг санагдаад Яагаад гэхээр хуучин он улирч шинэ он гарахын өмнө хүмүүс дараа жил юу хийх вэ, хаашаа явах вэ, хаана амрах вэ, юу шинээр авах вэ гээд л ирэх жилийнхээ ажил төрөл, амралтаа төлөвлөдөг болохоор.
Хэрэв та одоохондоо ирэх зун хаана амрахаа шийдээгүй байгаа бол би танд амжиж нэг санал хэлэх гэсэн юм.Бэй дай. хө-д ирж амраарай гэж.Бэй дай хө гэхээр манайхан ихэнх нь мэднээ.Нэг хэсэг нь ирж амарсан байх, нөгөө хэсэг нь найз нөхдөөсөө сонссон байх.Бас зарим нь сонин сэтгүүлээс уншсан байх. Зарим нь дуулж сонсоогүй байж болох юм.Харин миний хувьд хятадын олон улсын радиод мэргэжилтнээр ирсний дараа тэнд очих завшаан гарсан юм.Тэгээд тэнд төрсөн сэтгэгдлээ өнөөдөр та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.
1 2 3 4
|