Бид хоёр автобусанд хуваагдаж суугаад ажлынхаа үүднээс гарч өгвөө.Бид гэдэг маань хятадын олон улсын радиод шинээр ирсэн гадаадын мэргэжилтнүүд л дээ.Манай радиогийнхан жил болгон мэргэжилтнүүдээ Бэй дай хө-д амруулдаг уламжлалтай юм билээ.Энэ уламжлалын дагуу бид далай явж байгаа маань энэ л дээ. Бид хурдны замаар 4 цаг гаруй давхиад бэй дай хө-д очсон. Хүрэх зам нь үнэхээр гоё явахад урамтай Хол газар олон цаг яваа хүнд ямар ч ядаргаагүй..Манайх ийм замтай ч болоосой.Тэгвэл ч монголыг зорих хүний тоо их олон болно доо гэж өөрийн эрхгүй бодогдож байсан шүү.
Бэй дай хө олон хүний сэтгэлийг татахаар аргагүй л сайхан газар санагдсан шүү.Хятадууд Бэй дай хө-г "Хойт салбар гол" гэж нэрлэдэг юм билээ.Энэ амралт сувиллын газар нь Бээжингээс холгүй ердөө 300 гаруй км-ийн зайд орших Хө-бэй мужийн Чин Хуан дао хотод байдаг .\ Миний түрүүний хэлснээр хурдны замаар ердөө 4 цаг гаруй давхиад л хүрчихдэг.Бидний замд их олон жуулчны автобус тааралдсан.Хаашаа явж байгааг сонирхоход бүгд л Бэй дай хө гэж байсан.Энэ олон хүнийг зохицуулж зохион байгуулдаг олон жуулчны компани Бээжинд байдаг гэсэн.Манай элчингийн буудал дээр ч групп зохион байгуулж явуулна гэсэн зарлал байдаг юм билээ.Тэгэхээр Бээжинд хүрээд ирсэн хойно бол бэй дай хө явах нэг их зовлонгүй бололтой юм билээ.
1 2 3 4
|