• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-20 17:07:39    
Үзэсгэлэнт сайхан Бэй дай хө таныг хүлээж байна

Хятадын Олон Улсын Радио

     За одоо бэй дай хө-гийн тухай яриандаа оръё доо.Чин хуан-дао \ гэдэг нь "Чин гүрний үеийн хаадын арал" гэсэн утгатай гэсэн.Далайн эргийн энэ буйдхан газар эрт цагт хаад ноёд, ихэс дээдэс саатан амарч, хожим нь хятадын төр засгийн тэргүүнүүдийн амралт сувиллын газар болсон бол өнөөдөр дотоод гадаадын жуулчид, зочин гийчид зорин ирдэг их хөлийн газар болсон юм билээ. Тэнгисийн хөвөөний үзэсгэлэнт сайхан өнгө үзэмжтэй энэ газар амьдардаг хүмүүс бэй дай хө-гөөрөө их бахархдаг, их ч хайртай юм билээ.Тэд манай бэй дай хө-д хүн татах байгалийн 3 чухал зүйл байдаг гэлцэж байсан.

     Хамгийн түрүүнд цаг агаар нь хүн амрахад хамгийн таатай гэж байсан.Энд өвөл болдоггүй.Зун нь хэт их халдаггүй Бээжинд амьсгаа авах аргагүй халуун байхад энд зөөлөн сэрүүн салхитай. тэгсэн хэрнээ өвөл нь дулаан байдаг цэвэр агаартай нь амарч зугаацахад их тохиромжтой юм байна.

     За бас нэг сэтгэл татмаар зүйл нь байгалийн үзэсгэлэн нь Газар зүйн онцлогийн хувьд эх газар, далайн уулзвар учраас их усны хормойноос ургасан эгц цавчим өндөр өндөр уулстай.Энэ өндөр ууланд нь эртний бичиг дурсгалын зүйл элбэг байдаг.Түүхийн эгзэгтэй цаг үеийн гэрч болсон их цагаан хэрмийн эхийг та эндээс л харж болно.Хэрмийн энэ хэсэг нь илүү өндөр, сүрлэг хоёр давхар барилгын хэртэй хэрмэн дээгүүр түүхт жанжин,баатарлаг эрс, хаадын баримлыг цувруулан байрлуулсан нь содон сонин харагдана.

1  2  3  4