• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-20 17:07:39    
Үзэсгэлэнт сайхан Бэй дай хө таныг хүлээж байна

Хятадын Олон Улсын Радио

     -Энд Чин гүрний үеийн орд харш, эрт цагийн сонин содон хийцтэй барилга байгууламж, цэцэрлэгт хүрээлэн,алтан уулын хошуу,далайн цэцэрлаг зэрэг үзэсгэлэнт газруудаар аялж болно. Энд бас нэг онцлог нь нүүдлийн шувуу ихтэй.400 гаруй төрлийн шувуутай.Энэ нь хятадын бүх төрлийн шувууны 40 хувийг эзэлдэг. юм байна.

     Бэй дай хө нь 30 гаруй далайн салбар урсгалтай бөгөөд ус нь тунгалаг, элс нь торго шиг зөөлөн.Далай дотор хачин жигтэй чулуунууд их байдаг. Бэй дай хө-д далайн эргээр энд тэнд бөхөлзөн ямар нэг юм түүх хүмүүсийг олноор харж болно.Тэд далай дотроос хясаа, дун,шүр гэх мэт далайн эрдэнийн зүйлүүдийг түүгээд янз бүрийн зүйл хийж жуулчдад зарж борлуулдаг нь их ашигтай байдаг гэсэн.

     1948 оны чөлөөлөлтийн дараа эртний хаадын мөрөө үлдээсэн энэ газар дэлхийн олон орны дипломатууд, худалдаачид, чинээлэг хүмүүс энд газар худалдан авч зуслан барьж эхэлсэн юм байна. Нийт 719 зуслан баригдсаны 480 гаруй нь гадаадын хүмүүсийнх байжээ.Өнөөдөр энд дотоодын болон гадаадын жуулчдад зориулсан 200 гаруй амралт сувиллын газар байгуулсан бөгөөд жилд 6 сая гаруй жуулчдыг хүлээн авч амрааж байна.

     Миний хувьд энд их сонин санагдсан зүйл нь оросууд их олноороо ирж амардаг юм байна лээ.Яг л орост байгаа юм шиг.Оросууд их ирдэг болоод ч тэр үү байшин барилгууд дээр нь оросоор бичсэн хаягтай, буудлын үйлчлэгч нар нь ойр зуурын үгийг оросоор хэлдэг, бас орос хоолны ресторан, бааруудтай, бас орос дуу хөгжим энд тэнд сонсогдоод сэтгэлд нэг л ойр дотно.

     Танд л гэж хэлэхэд ер нь бэй дай хө-г Хайнаниас дутахгүй гоё хэрнээ зардал нь бага гэдэг юм билээ.Та жилийн дөрвөн улиралдаа түмэн зүйлийн шувуудын жиргээтэй,зүйл зүйлийн цэцэгсийн үнэртэй, сэр сэр салхитай, бур бур бороотой Бэй дай хө-д ирэээрэй.үзэсгэлэнт сайхан Бэй дай хө таныг хүлээж байна шүү.


1  2  3  4