Хятадын "Хөдөлмөрийн гэрээний хууль"-ийн төслийг нийгэм нийтэд бүрэн эхээр нь нийтэлж өргөнөөр санал асуусны дараа 25-ны өдөр дахин Хятадын хууль тогтоох байгууллага- БХАТИХ-д дэвшүүлэн хянан хэлэлцүүлж байна. Шинэ үеийн Хятадын хөдөлмөрийн гэрээний дүрмийг тогтоох хуулийн төсөлд хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах болон хөдөлмөрийн харилцааг эе эвтэй тогтуун байлгахыг цаашид онцолсон байна. Төсөлд нийгмийн олон салбарын дэвшүүлсэн 190 мянга гаруй саналд хариу өгч, холбогдох тогтоолд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулсан агуулгад хууль хэрэгжүүлэх хүрээ,аж ахуйн нэгжийн дүрэм тогтоол тогтоох зэрэг том том асуудлыг хөндсөн төдийгүй бас туршин хэрэглэх хугацаа дэндүү урт, цалин хөлсийг өгөхөө хойшлуулж байгаа болон нийгмийн баталгаа зэрэг Хятадын хөдөлмөрийн зах зээлд оршиж байгаа нэлээд ил байгаа асуудлуудыг хамарсан байна.
1 2 3 4 5
|