Нийгмийн даатгалыг төлөх асуудлыг хөдөлмөрчид бас маш их анхаарч байна. Хамгийн шинэ хуулийн төсөлд тогтоосноор, "Улс орон арга хэмжээ авч хөдөлмөрчдийн өндөр насны үндсэн даатгал нь хөдөлмөрчидтэй цуг бүх Хятадын хэмжээнд шилжихийг аажмаар биелүүлэх ёстой гэж тогтоосон байна.
Хөдөлмөрийн гэрээний тухай шинэ хуулийн талаар дээд шинэ техникийн аж ахуйн нэгжүүд өрсөлдөөнийг хязгаарлах асуудалд хамгийн их анхаарал тавьж байна. Энэ шинэ хуулийн төслийн тогтоолын дагуу энэ компаниас нөгөө компанид ажил шилжихэд өрсөлдөөнийг хязгаарлах тухай заалтыг мөрдөх хэрэгтэй юм байна. Тухайлбал, худалдааны нууцыг мэддэг хүн тодорхой хугацаанд уг байгууллагатай нь өрсөлдөх харилцаа бүхий нэгжид очиж ажиллаж болохгүй юм байна. Гэвч энэ төсөлд мөн холбогдох хүмүүсийн эдийн засгийн нөхвөрийн талаар тогтоол гаргасан байна. \Пэрлаймаа, Урьхан орчуулж, Буян хянав\ 1 2 3 4 5
|