Тэрээр хэлэхдээ, өнөөгийн бодитой байдлын маш их онцлог нь хөдөлмөрийн хүчний зах зээлийн нөөц нь хэрэгцээнээс их байгаа явдал болно. Иймээс, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны талаар хөдөлмөрчид их хохирч байгаа бодитой асуудалд чиглүүлэн, тусгай хууль тогтоол боловсруулж, хөдөлмөрчид рүү зохих хэмжээгээр чиглэгдэх ёстой гэжээ.
Уг хуулийн төсөлд засвар оруулах явцад нийгмийн олон талын санал нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хот орж ажиллаж байгаа тариачдын цалинг санаатайгаар хасах болон цалин хөлсийг өгөхгүй байгаа явдал бол Хятадын иргэдийн хатуу санал гаргаж байгаа юуны өмнө хуулиар зохицуулах ёстой асуудлын нэг нь юм. Өөрчлөлт оруулсны дараах хуулийн төсөл нь дээр дурдсан хоёр зүйлийн ажиллагаанд холбогдсон байгууллага нь хөдөлмөрчдөд цалин хөлсийг нь олгох хэрэгтэй гэж тогтоосноор барахгүй цалин хөлсөө аваагүй хөдөлмөрчид шүүхэд хандаж шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх өргөдөл гаргаж болно гэж дэвшүүлжээ.
1 2 3 4 5
|