• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-28 20:33:42    
Дэнлүүгээ асаагаарай

Хятадын Олон Улсын Радио

     Баншаа идчихсэн, цаасан буугаа ихэнхийг нь буудчихлаа, "алтан 7 хоног" 2 дугаар сарын 24-ний 18.00-д албан ёсоор өндөрлөсөн. Баяр уг нь дуусч байнаа. "Алтан 7 хоног"-н үйл явдлуудын тоон үзүүлэлтүүд гарчээ. Тухайлбал Хятадын гар утасны гол компаниуд Алтан 7 хоногийн өдрүүдэд хүмүүс нийтдээ 15 тэрбум 200 сая мэссэж бичилцсэн нь хүн бүр 33-аас илүүг бичсэн гэсэн тооцоог гаргажээ. Хятадад өнөөдөр 460 сая гаруй хүн гар утас хэрэглэж байгаа юм. Хятадын үндэсний хяналт удирдлагын Ерөнхий газрын мэдээлснээр баярын өдрүүдэд хятадын хэмжээнд үйлдвэрлэлийн осол аваараас болж эндэж шархдсан хүний тоо ноднингийн мөн үеийнхээс ихээр буурч үйлдвэрлэлийн аюулгүй байдал ерөнхийдөө сайн байгааг мэдээлжээ. Мөн умарт нутгийн Тянь жинь хотын "Ардын зан заншлын жил", "Соёлын жил" зэрэг арга хэмжээнүүд, зүүн хойдын Харбин хотын өвлийн аялал жуулчлалын сүр дуулиан, Шанхай хотын ардын уламжлалт ший жүжгүүд гээд ар араасаа хөвөрсөн баярын арга хэмжээ, үйл явлууд эхнээсээ өндөрлөж эхэлжээ. Хүмүүс баярын, олон нийтийн зугаалгын арга хэмжээнүүдээ ерөнхийдөө багасгаж ажил амьдралын хэвийн хуваарьтаа шилжиж байна.

1 2 3 4