• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-28 20:33:42    
Дэнлүүгээ асаагаарай

Хятадын Олон Улсын Радио

     Гэхдээ билгийн улирлын сар шинэ хуучраагүй болохоор шинийн 15 хүртэл ёс уламжлалын ажлууд дуусахгүй үргэлжлэх гэнээ. Ингээд энэ удаагийнхаа нэвтрүүлгээр та бүхэндээ уламжлалт модон хөл дээрх алхалт, дэнлүүний баяр зэрэг ардын уламжлалт цэнгэл наадааны талаар танилцуулахаар бэлтгэлээ. Cai Gaoqiao буюу модон хөл дээрх алхаа хятадын уламжлалт урлагийн төрөл нь нийтийн баяр, зугаалгад тэр дундаа умард нутгийнхны дунд онцгой байр эзэлнэ. Cai –дээр алхах, Gaoqiao- модон хөл, нийлээд модон хөл дээрх алхаа гэсэн утгатай. Түүхийн улбаанаас үзвэл эртний хятад хүмүүс өндөр модонд ургасан алим жимсээ хураахдаа модон хөл ашиглаж ирсэн уламжлалтай. Энэ энгийн уламжлалт хэрэглээ нь ардын бүжгийн төрөл болтлоо хөгжиж өнөөг хүрчээ. Мэдээж алим, жимсний арвин ургацтай нутгийнхан энэ урлагийг түлхүү хөгжүүлсэн нь лавтай. Өнгөрсөн ням гаригт манай гэрийн ойролцоох хүүхдийн тоглоомын парк-д Шандун нутгийнхний Gaoqiao бүжгийн үзүүлбэр тоглолт боллоо. Шандун Gaoqiao бүжгийн хувьд олон давхарлах өвөрмөц үзүүлбэрээрээ бусад нутгийнхнаас ялгардаг юм байна. Өндөр модон хөлтэй нэгнийхээ мөрөн дээр гарч дахин модон хөл давхарлаад дээрээ акробатчин хүүхдийг наадуулах үзүүлбэр нь маш их ур чадвар, бэлтгэл, аз шаардсан үзүүлбэр шиг санагдсан. Тианжин болон Бээжин хотынхны хувьд модон хөлтэйгөө үсэрч нугарах үзүүлбэрээрээ алдартай бол Уйгур нутгийнхан явдал дундаа үзүүлдэг үзүүлбэрээрээ ялгардаг гэнэ. Хүүхдүүд Gaoqiao бүжгийн үзүүлбэрийг үнэхээр сонирхон үзэж баярлалдаж байна лээ.

1 2 3 4