• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-28 20:33:42    
Дэнлүүгээ асаагаарай

Хятадын Олон Улсын Радио

     Шинийн 15-нд тохиодог Дэнлүүний баяр зарим нутгийнхан Өлзийт боовны баяр ч гэж нэрлэдэг бас нэгэн баяр ойртжээ. Энэ жилийн хувьд шинийн 15, 3 дугаар сарын 4-нд тохионо. Дэнлүүний баяр өнгөрөөж байж л Хаврын баярын уур амьсгал сая бүрэн намжиж энгийн ажлын хуваарьтаа шилжих болов уу. Одоогоор "Алтан 7 хоног" албан ёсоор өндөрлөж их ажлын өдрүүд хэдийн эхэлсэн ч энгийн хүмүүсийн гэр нутагтаа харьсан нь ирж буцахаас эхлээд олон ажил жигдрээгүй, баяр, ёс, уламжлалын ажлууд ч бүрэн дуусаагүй маягтай. Хятадын муж, томоохон хотууд дэнлүүний баяртаа зориулан хамгийн өвөрмөц дэнлүү бүтээх гэж мэрийцгээж байна. Тайванд алтан гахай жилийг билэгдсэн Винни Пух-н хэлбэртэй дэнлүү эрэлт ихтэй байгаа бол Шанхай хотод уламжлалт хэлбэрийн мөртөө жижигхэн чамин хийцтэй улаан дэнлүү борлуулалт сайтай байгаа гэнэ. Баярын дэнлүүг өнгө өнгийн цаасаар бүрж, дээр нь уул ус, байшин барилга, хүн амьтан, цэцэг навч, жигүүртэн шувууны зураг зурж хээлэн хийдэг уламжлалтай. Дэнлүүнүүдийн дундаас агт хөлөг нэртэй дэнлүү хамгийн алдартай, бүр мянгаад жилийн түүхтэй гэлцдэг. Дотроо араат хүрдтэй болохоор дэнлүүний дотрох лааг асаахад илч ялгарч хүрд нь эргэхэд дэнлүүний дээрх цаасан морь хөдлөнө. Тэгээд сүүдэр нь дэнлүүний бүрхүүл дээр тусахдаа давхиж яваа агт морийг тун уран, амьд юм шиг харуулдаг байна.

1 2 3 4