• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-28 20:33:42    
Дэнлүүгээ асаагаарай

Хятадын Олон Улсын Радио

     Юань шяо же буюу өлзийт боовны баярыг Хятадууд бас Юань ши, Юань е, Шан юань баяр ч гэдэг. Хятадын билгийн улирлын шинэ жилийн анхны тэргэл сар манддаг энэ үдэш хятад хүмүүс дэнлүү өлгөхийн зэрэгцээ теннисний бөмбөг хэлбэртэй нутаг, нутгийнхний онцлог шингэсэн Юань шяо буюу өлзийт боовоо идэж тэмдэглэдэг гэнээ. Дэнлүү өлгөдөг болсон тухай олон домог байдаг юм байна. Манай тооллын өмнөх 180 онд Хятадын баруун Хань улсын Хань вэнь ди хаан цагаан сарын арван таванд хаан суудалд заларсан байжээ. Тиймээс Хань вэнь ди хаан цагаан сарын арван тавныг билэгт өдөр болгон тунхаглаж дэнлүүний баяр болгох тогтоол гаргасан гэдэг. Хань вэнь ди хаан жил бүрийн энэ өдрийн үдэш ордноосоо заларч ардынхаа дунд цэнгэн зугаалдаг байсан ч гэдэг. Манай тооллын өмнөх 104 онд өлзийт боовны баярыг төрийн том баярын нэг болгох албан ёсны зарлиг гарснаар айл гэр, албан газар, нийт хотлоороо өнгөт дэнлүү өлгөдөг уламжлал улам дэлгэрэн тогтжээ. Энэ баяраар хүмүүс шөнөжин янз бүрийн дэнлүү сонирхож, оньсого тааж, луут дэнлүү тоглуулдаг болжээ. Цагаан сарын 15-нд өлзийт боов идэх нь Дэнлүүний баярын нэг гол хэсэг юм. Өлзийт боов идэх ёс Сүн улсын үеэс тогтсон гэдэг. Эхлээд "Фү юань зи" гэж нэрлэж байснаа хожим "Юань шяо" нэрээр илдүү алдаршжээ. Хятадын уламжлалт хүнсний нэг боорцгоо энэ баяраар тусгай жороор хамгийн сайхан амтлан бэлдэнэ. Элсэн чихэр, саргай цэцэг, гүнжид, буурцган гурил, шар гавираа цэцэг, хушганы үр, жимсний цөмөг, чавга зэргээр амтлан тутарганы гурилаар зуурч том эр хүний эрхий хурууны өндгөн чинээ бөөрөнхий хэлбэртэй болгон хуурай гурил дотор өнхөрүүлж хийнэ. Бэлэн болсон боовоо тосонд, шөлөнд, жигнэж гээд янз бүрийн аргаар болгоно.

     Нутаг нутгийн боовны үнэр амт өөр. Хятадын феодлын нийгмийн үеэс үдэш эхэлж шөнөжин үргэлжилдэг энэ баяраар залуус хоорондоо уулзан танилцах учралт өдөр гэж үздэг уламжлал бас тогтсон нь бий. Тиймээс энэ баярыг хятадууд хайрын баяр ч гэж нэрлэдэг. Феодлын нийгмийн үед залуу эмэгтэйчүүд охидууд дураараа гадуур дотуур гарч орж болдоггүй байсан боловч дэнлүүний баяраар танил нөхдөөрөө нийлэлдэн наадан зугаалдаг байсан болохоор тэдний хувьд хамгийн аз жаргалтай, хүсэн хүлээдэг баярт өдөр нь болон өнгөрдөг байжээ. Энэхүү уламжлал улаан дэнлүүг дэлхий дахинаа хамгийн их алдаршуулсан болов уу.


1 2 3 4