|
2006 оны 8-р сард профессор Мандах Улаанбаатар хотноо Монгол улсын ШУА-ийн академич П.Хорлоотой хамт байгаа нь |
Дараа нь Өвөр Монголын Багшийн Дээд Сургуульдаа буцан ирж, утга урлагийн онол, утга урлагийн тухай Мао Зэдүнгийн үзэл санаа зэрэг хичээлүүд заасан бөгөөд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд "Монгол оньсгын тухай өгүүлэх нь" зэрэг эрдэм шинжилгээний өгүүллүүд нийтлүүлжээ. 1961 оноос Бээжин хотноо шилжин суурьшиж Төвийн Ардын Радио, Үндэстний Хэвлэлийн Хороо зэрэг байгууллагуудад монгол хэлээр орчуулах, найруулах ажил хийж, Маркс, Лениний зохиол, "Мао Зэдүнгийн сонгомол зохиол"-ыг орчуулж хэвлүүлэх ажилд оролцсон байна. 1979 онд Төвийн Үндэстний Дээд Сургуулийн Үндэстний цөөнхийн хэл, утга зохиолын салбарт шилжин, монгол хэлний тасгийн эрхлэгчээр томилогдож, утга урлагийн онол, монгол ардын аман зохиолын тойм зэрэг чиглэлээр оюутнуудад хичээл зааж байжээ. Тэрбээр одоо Төвийн Үндэстний Их Сургуулийн Монгол хэлний салбарын профессор, докторантын жолоодогч багшаар ажиллаж байна.
1 2 3 4 5 6 7 8
|