• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-14 15:20:48    
Хятадын монгол ардын аман зохиол судлаач нэрт эрдэмтэн профессор Мандах

Хятадын Олон Улсын Радио

2002 онд профессор Мандах Бээжинд болсон Алтай судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр, профессор Зуун-наст, профессор Цэнгэлтэй нартай хамт байгаа нь

үлгэр" (Хасчимэгтэй хамт), "Хятадын алтай төрөл хэлтнүүдийн домог үлгэр" (ерөнхий редактороор), "Хятадын Монгол үндэстний эрин үеийн утга зохиолын түүх" (ерөнхий редакторын нэгээр) зэрэг өгүүлэл зохиолууд хэвлүүлэв. Тэдгээрийн дотроос профессор Мандахын сонгон найруулж зүүлт тайлбар хавсаргасан "Монгол үндэстний зан заншлын үлгэр" болон "Хятадын алтай төрөл хэлтнүүдийн домог үлгэр" зэрэг бүтээлүүд нь эрдэм шинжилгээнийхэн болон уншигч олны өндөр үнэлгээг хүлээсэн байна. 2006 онд профессор Мандах бас дэлхийн монгол судлалын хүрээнд анхныхад тооцогдох монгол хэлний заншил судлалын томоохон бүтээл--"Монгол хэлний заншлын судлал" хэмээх тусгай сэдэвт зохиолоо Бээжин хотноо хэвлүүлжээ. Тэрээр бас монгол хятад хэлээр төвийн болон орон нутгийн эрдэм шинжилгээний эрдэм шинжилгээний сэтгүүлүүд дээр, "Монгол үндэстний домгийн тухай өгүүлэх нь", "Монгол, Турк хэлтэн үндэстнүүдийн үүсэл гарлын тухай түүхэн домгийн тухай өгүүлэх нь" зэрэг эрдэм шинжилгээний 40 гаруй өгүүлэл нийтлүүлжээ. Профессор Мандах дотоод гадаадад болсон эрдэм шинжилгээний хуралд урилгаар олон удаа оролцож, өгүүлэл дэвшүүлэн илтгэл тавьж, олон орны эрдэмтэн мэргэжилтэн нартай эрдэм шинжилгээний солилцоо хийсэн байна. Үндэстний боловсрол болон эрдэм шинжилгээний үйлст олон жилийн турш асар их хичээл зүтгэлтэй уйгагүй ажиллаж ирснийг нь нам засгаас талархан тэмдэглэж, Профессор Мандахыг гарамгай хувь нэмэртэй ажилласан мэргэжилтнээр цоллож, Засгийн газраас тусгай нэмэгдэл цалин хүртээжээ.

1 2 3 4 5 6 7 8