|
2006 оны 8-р сард профессор Мандах Хөх-хотноо Хятадын монгол судлалын хурлы эрхэлж байгаа нь |
Профессор Мандах ардын зан заншил, аман зохиолыг голлон судалдаг. Тэрбээр монгол ардын аман зохиолыг олон жил цуглуулан, системтэй судалгаа хийж эмхэтгэснийхээ үндсэн дээр 1980 онд Хятадын их дээд сургуулиудын монгол хэлний ангиуд, Төвийн Үндэстний Дээд Сургуулийн монгол хэлний ангид "Монгол ардын аман зохиолын тойм" хэмээх хичээлийг анхлан нээж заасан. 1985 оноос Монгол үндэстний зан заншил, ардын аман зохиолын судалгааны чиглэлээр магистрант элсүүлж 1996 оноос мөн чиглэлээр докторант элсүүлжээ. Сургалтын арга барил болон эрдэм шинжилгээний ололт амжилтыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр профессор Мандах монгол ардын аман зохиолын заан сургалтын хөтөлбөр, сурах бичиг, лавлагааны ном зүй зэрэг заан сургалт, судалгаа шинжилгээний иж бүрэн системийг бүрдүүлж, монгол ардын аман зохиолын хичээлийг үндсэн анги болон их суруулийн дараах түвшинд заах нэлээд системжсэн хичээлийн төрөл зүйл болгон хөгжүүлж, монгол ардын аман зохиолын заан сургалт, судалгаа шинжилгээний ажилд маш их хувь нэмэр оруулсан юм. Заан сургалт болон эрдэм шинжилгээний талаар профессор Мандахын олсон ололт, хүрсэн амжилтыг нь Төвийн Үндэстний Дээд Сургууль өндрөөр үнэлж, заан сургалтын шилдэг ололт амжилтын шагналыг 1989 онд хүртээсэн ба монгол ардын аман зохиолын хичээл нь ч нэгдүгээр зэрэглэлийн болон шилдэг хичээлээр тус тус шалгарч байжээ.
1 2 3 4 5 6 7 8
|