|
1988 оны 9-р сард профессор Мандах Дархан-муумянган хошууны Шар-сүмд эрдэмтэн Б.Бүрэнбэх, Баяр, Эрдэнэ-догтох нартай хамт байгаа нь |
Профессор Мандах сургалтын арга барил болон эрдэм шинжилгээний ажлыг олон жил уялдуулан хийж, эрдэм шинжилгээний ололт амжилтаараа хичээлийнхээ агуулгыг баяжуулан сургалтын чанараа байнга дээшлүүлсээр ирсэн төдийгүй эрдэм шинжилгээний дорвитой өгүүлэл зохиол олныг бичиж хэвлүүлсэн юм. 1981 онд "Монгол ардын аман зохиолын тойм" хэмээх тусгай сэдэвт бүтээлээ хэвлүүлсэн ба Хятадын Үндэстний Хэрэг Эрхлэх Улсын Хорооноос 1989 онд профессор Мандахын уг бүтээлийг гүн ухаан—нийгмийн шинжлэх ухааны судалгааны шилдэг бүтээлээр шалгаруулж гуравдугаар шагнал хүртээсэн байна. 1992 онд "Ардын аман зохиолын онол" гэсэн тусгай сэдэвт бүтээлээ хэвлүүлж, 1993 онд Хятадын Үндэстний Хэрэг Эрхлэх Улсын Хорооноос уг номыг нь нийгмийн шинжлэх ухааны судалгааны шилдэг бүлээлээр шалгаруулж гуравдугаар шагнал хүртээжээ. Үүнээс гадна, "Монгол үндэстний зан заншлын
1 2 3 4 5 6 7 8
|