• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-23 18:37:44    
Ном

CRI

      Бээжин хотод ирэнгүүтээ би номын дэлгүүрт очсон юм. Мундаг байгаа биз? Гэхдээ сайндаа биш л дээ, Бээжин хотын газрын зураг худалдан авах гэж тэр. Улаанбаатарын дэлгүүрээс аялагчийн авсаархан зураг олж авч амжаагүй юм.

      Шинэ газар тодорхой хугацаагаар явах болвол би хамгийн түрүүн газрын зураг худалдан авдаг. Үүнийг надад нэг найз маань сургасан. Тэр Америкт шуудан зөөгч хийдэг байлаа. Тэгээд машиндаа байнга газрын зурагтай явна. Тэр газрын зураг ажилд нь болоод амьдралд нь үргэлж тус болж харагдана. Найз маань хотынхоо дурсгалт газрууд, хамгийн сайхан цэцэрлэгүүд гээд бүгдийг мэднэ. Хэнээс ч зам асуухгүй, газрын зургаа л ухаад олчихно. Тэгээд аажимдаа би ч газрын зурагны тусыг ойлгодог болж шинэ хотод ирэнгүүтээ сайн хаягласан, тайлбартай газрын зураг л хамгийн түрүүнд худалдан авдаг болсон.

1 2 3 4