• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-23 18:37:44    
Ном

CRI

      Харин Бээжин хотод ирээд англи тайлбартай газрын зураг авахын тулд өмнө нь ирж байсан Wangfujing-нгадаад номын дэлгүүр орлоо. Тэр бол миний мэддэг цорын ганц томоохон номын дэлгүүр байлаа. Сүүлд мэдэхнээ метроны буудлын харалдаа байдаг тэр дэлгүүрээс ч том гадаад номын дэлгүүрүүд Бээжин хотод цөөнгүй байдаг аж. Нээлттэй бодлого, хөгжлийн хурдыг дагаад сүүлийн жилүүдэд гадаад ном, хэвлэлийн хэрэгцээ өсөхийг дагалдаад дэлгүүрүүд ч олноор нэмэгджээ.

      Одоогоор миний хамгийн очих дуртай номын дэлгүүр бол мөн л Wangfujing-н гудамжинд байдаг. Гэхдээ өмнө өгүүлсэн дэлгүүрээс 300 орчим метрийн зайтай, Христийн сүмийн замын эсрэг талд байрладаг хотын хамгийн том Гадаад номын дэлгүүр юм. Түрүүчийн дэлгүүр зөвхөн 3 дугаар давхартаа англи болон бусад хэлээрх ном зардаг бол энэ дэлгүүрийн аль ч давхраас гадаад ном хайх боломжтой. "Одоо аль хэсгээс нь хайхаа мэдэж байвал ном ч олддог болжээ" гэж Бээжинд амьдардаг гадаадын чөлөөт сэтгүүлчдийн клубын цугларалт дээр танилцсан хатагтай K.L.Murphy хэлж билээ. Үнэний ортой байх. Олон жил Бээжинд амьдарч байгаа гадаадын сэтгүүлчдийн яриагаар баруунд хэдийн шуугиулаад өнгөрчихсөн ном л зардаг байсныг бодвол шинэ ном олж унших боломж хамаагүй нэмэгдсэн гэнээ.

1 2 3 4