Lufthansa-н номын дэлгүүрийн 3 дугаар давхарт мөн гадаад номын тасаг бий. Эндээс хятадын түүх, соёлын холбогдолтой хийгээд зарим ховор зохиолууд олох болмжтой гэж манай клубынхан ярьдаг юм. Гадаадын сонин, сэтгүүл хайж байгаа бол Хятадын Дэлхийн худалдааны төв-д байрладаг Cuckoo номын дэлгүүрээр ороод үзмээр юм билээ. Зарим номыг түр хугацагаар гадуур хэрэглээд буцаах шаардлагатай бол Bookworm-ын сүлжээнд бүртгүүлчих нь зүйтэй. Манай клубын зарим сэтгүүлчид тэндхийн гишүүн гэнэлээ. Жилд 300 юаны татвар төлдөг, ном гадуур хэрэглүүлэхээс гадна, нэртэй хүмүүсийг урьж уулзалт хийлгэхээс эхлээд олон арга хэмжээнд хамрагдах боломжтой байдаг юм билээ. Эдийн засаг, худалдааны чиглэлийн бүтээл сонирхогчид SOHO шинэ хотхоны O2 Sun Bookstore-р ороход гэмгүй байх.
Эцэст нь манайхны сайн мэдэх бас нэг номын дэлгүүр бий. Энэ бол элчин сайдын яамдын гудамжны аман дээр байрлах Найрамдал дэлгүүрийн дотрох гадаад номын тасаг юм. Замд унших ч юмуу ойр зуурын ном, газрын зураг, аялагчдын гарын авлага хайж байгаа бол хол явах хэрэггүй. Энэ дэлгүүрээр л ороод гарахад болчихноо.
Гадаад номын дэлгүүрүүд амралтын өдрөөр ч гэсэн хүн ихтэй. Ном сонирхож яваа гадаадынхнаас гадна хятад залуучууд, оюутнууд англи болоод бусад хэл дээр ном уншихаар хайж байх нь маш ихээ. 1 2 3 4
|