• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-23 18:37:44    
Ном

CRI

     Wangfujing-д байх дээр өгүүлсэн гадаад номын дэлгүүрийн хувьд сонголт тун боломжийн. Нэгдүгээр давхартаа гадаад хэл дээрх дотоодод үйлдвэрлэсэн номын тасгуудтай. Тавдугаар давхартаа хөгжимт номын тасаг, 6 дугаар давхартаа тохилог цайны газрууд болоод хямдарсан номын тасгууд ажиллана. Миний хувьд хамгийн удаан саатдаг давхар бол гуравдугаар давхар. Энд гадаадаас шууд импортолсон номын тасгууд байрлана. Ихэнх нь англи хэл дээр бас франц, герман, орос, испани, япон гээд бусад хэл дээрх номууд ч бий. Баруунд гарсан бэстсэллэрүүд нэг их удалгүй эндхийн лангуугаар өрөгдсөн байдаг.

      Хүүхдийн номын тасгууд хамгийн их сонголттой. Хүүхдийн насанд тохируулан ангилсан танин мэдэхүйн зурагт номууд, толь бичгүүдийн тусгай тасаг, аялагчдын төрөл бүрийн гарын авлагууд, түүх, түүхэн хүмүүсийн намтарчилсан зохиолууд, сонгодог бүтээлүүд гээд маш сайхан номуудтай. Бас хоолны номууд, эрүүл мэнд, биеийн тамир, гоо сайхны зөвлөгөөнүүд төрөл төрлөөрөө бий. Гуравдугаар давхрын буланд уран зураг, уран барилга, фото зургийн бүтээлийн төрлийн том оврын номын тасаг байна. Тэндхийн номууд үнэтэй болохоор худалдан авч чадамгүй бол тэр хавьдаа сандал олж суугаад тайвуухан эргүүлээд үзчихэд бас ч зүгээр.

1 2 3 4