Бүх Хятадын ном бичгийн солилцооны 17-р яармаг саяхан баруун өмнөд нутгийн Чүнчин хотод болж өнгөрлөө. Энэ яармаг нь Хятадын хэвлэлийн ажил төрлийн нэгэн шинэ хандлагыг харуулж, хэвлэх аж ахуйн нэгж хийгээд телевиз, радиогийнхан хамтаар ном бичиг хэвлүүлэх, интернетийн сүлжээтжй хамтаар ном бичиг тараан худалдаж хэвлэлийн ажил төрлийн хамтаар цэцэглэн хөгжихийг ахиулах шинэ байдлыг буй болгосон банйа.
Бүх Хятадын ном бичгийн яармагыг 1980 оноос эхлэн эрхэлсэн юм. Тусгай ажил мэргэжлийн чанараасаа болж, дотоодын ном бичиг, дуу дүрс бичлэгийн бүтээгдэхүүн хэвлүүлэх болон тараах аж ахуйн нэгжийн солилцоо хийх хамгийн чухал аз тохиол болж ирсэн байна. Энэ удаагийн яармагт Шянган Аомэн Тайвань районыг оролцуулсан 600 гаруй байгууллага оролцож, ном бичиг болон электрон дуу дүрс бичлэгийн бүтээгдэхүүнийг 260 мянга гаруй төрөл дэлгэн үзүүлж, байгууллага нэгжээр худалдан авсан хэмжээ нь бараг 50 сая юаньд хүрсэн төлөвтөй байна.
1 2 3 4 5
|