Хятадын амьдрал, ном унших, шинэ мэдлэг гэсэн гурвыг уялдуулсан Сан Лян номын сан бол өнө удаан түүхтэй хэвлэлийн газар юм, сэхээтэн нар уг хэвлэлийн газрын номыг уншиж байдаг. Уг номын сангийн орлогч ерөнхий редактор ноён Ван Жя мин хэлэхдээ, сүлжээгээр ном унших явдал манай хэвлэлийн газарт нуугдмал дарамт болж байгааг бид нэгэнт сэрж мэдсэн. Энэ хандаш нь өнөө төдий л их дайралт болоогүй ч хэвлэлийн газруудын анхаарлыг татах ёстой юм гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,
" Сорилт нь өнөө төдий л ил тод харагдаж байхгүй, ирээдүйд, залуу хүмүүс өсч, ялангуяа одоогын манай хүүхдүүд өссөний дараа тэд бараг бүхнээрээ сүлжэнээс ном унших болно. Ном унших цаг нь ч багасч, хожим бүхнээрээ манай хэвлэлийн газрын уншигч болох юм. Нэг нэг үеэр улам л хэцүү хүмүүс болно. Гэвч байдал ямар байсан ч цаасан хэвлэл мөн л орших болно гэжээ.
Сүлжээгээр ном захиалан авах нь нэгэнт Хятадын хүн ардын ном бичиг худалдан авах гол зам суваг болж байна. Мэргэжлийн хүмүүсийн төсөөлж байгаагаар, Хятадын хэвлэлийн газруудын сургалтын материалыг оруулахгүйгээр энгийн ном бичгийн борлуулгын ерөнхий хэмжээнд сүлжээгээр ном бичиг худалдан авч байгаа хэмжээ энэ оны нийт борлуулгын 10%-ийг эзэлэх болно. Сүлжээн дээр номын сан гаргах нь хэвлэлийн хороо, тараах компанийн үйлчлүүлэгч олох чухал зам суваг болж байна. /Пэрлаймаа орчуулав/ 1 2 3 4 5
|