" Бид энэ номоо ноднины 11-р сараас тарааж эхэлсэн юм. одоо болтол 3 сая 800 мянган ширхэг тараагаад байна. Ажил төрлийн дотор авч хэлбэл их хэмжээгээр тараасанд тооцогдох юм гэж би үзэж байна. Бид тухайн үе ийм их тараана гэж бодож олоогүй, ийм богино хугацаанд ийм их ном тараасандаа баяртай байна гэжээ.
Хятадын зүүн хойд нутгийн Лионингийн Ардын хэвлэлийн хороо ч Телевизийн булантай хамтран эдийн засгийн уханы ном бичиг хэвлүүлэн тараасан банйа. Уг хэвлэлийн газрын ажилтан хатагтай Чян Шү жин хэлэхдээ, хэвлэлийн хоронууд өнөө Телевизийн нэвтрүүлэг, радиогийн нэвтрүүлэгтэй хамтран ном бичиг хэвлүүлж байгаа байдал маш олон байгаа. Энэ нь хоёр талын брэндийн нөлөөгөө өргөтгөхөд маш их үүрэг гүйцэтгэж байдаг боловч, ингэж хийсэн болгон амжилтад хүрч чадах биш, олон төрлийн хүчин зүйл хамтаар үүрэг гүйцэтгэсэн нөхцөлд сая амжилттай болж чадах юм гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:
" Цөөн бус хэвлэлийн газар ингэж хамтран ажиллаж байна. амжилт олох нь цөөн бус байгаа ч ялагдаж байгаа ч тохиож байна. Энэ бол ерөнхий хүчин зүйл юм, ном бичгийн агуулгын асуудал байгаа төдийгүй хэвлэл мэдээлэлийн харилцан ахиулах асуудал ч багтаж байгаа юм. Бас нүүрний зураг урлаг зэрэг талын ерөнхий хүчин зүйлээс шалтгаалах юм" гэжээ.
Телевизийн болон радиогийн нэвтрүүлгээс гадна, сүүлийн жилүүдэд Хятадын ном бичгийн захад бас сүлжээний зохиолч нар ном зохиолоо хэвлүүлж байгаа байдал гарч байна.
1 2 3 4 5
|