Хятадын төв телевизийн " зуун эрдэмтний ярианы тавцан" гэсэн буланд их сургуулийн профессор нарыг залан Хятадын эртний түүх болон сонгодог зохиолыг яриулсан бөгөөд эдгээрийг орчин үеийн үзэл санаагаар дахин тайлбарлаж, маш их хүн сонирхсон амжилт тогтоосон юм. Дараа нь хэвлэлийн газар нь зохиолч болон телевизтэй хамтаар ном гаргаж, ийм ном нь борлуулга сайтай номын жагсаалтад маш дээгүүр жагсаагдаж байгаа юм. Эмэгтэй профессор Юй Дань телевизид Хятадын Күнзийн сургалтны сонгодог зохиол- " шүүмжлэлт өгүүлэл"-ийг орчин үеийн сэтгэхүйгээр тайлбарлан ярьж, ноднины 11-р сард " Юй Даны \ шүүмжлэл өгүүлэл\-ын тухай сэтгэгдэл" гэсэн ном хэвлэгдэж, анхны хэвлэлд 600 мянган ширхэг хэвлээд, нэг л дор бүгдийг борлуулсан байна. Энэ ном бол эгэл жирийн хүн ардын харцаар, эрдмийг ойлгомжтой тайлбарлан ярьж, соёлыг түгээмэлзүүлэхэд нэмэр хандив оруулсан байна гэж хэсэг шүүмжлэгчид үзсэн байна.
Энэ номыг хэвлүүлсэн Жүн хуа номын товчоо бол ерөөс Хятадын эртний ном болон уламжлалт соёлын ном бичиг хэвлүүлэх ажлаар гол болгож ирсэн бөгөөд уул нь телевизтэй хамтаар ном бичиг хэвлүүлэн гаргаж байсан удаа тун цөөн. Энэ удаа хэвлэгдсэн " зуун эрдэмтний ярианы тавцан"-ын 5 цоврол ном нь бүр борлуулга сайтай номны эхний байранд жагсаагдсан байна. Тус хэвлэлийн газрын ном бичиг тараах ажлын газрын орлогч эрхлэгч хатагтай Чи Ёо сэтгүүлчид хэлэхдээ:
1 2 3 4 5
|