Өвөр монголын Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны хошуу наадмаар хүрч сурвалжилсан тусгай сурвалжлага
Өвөр монголын 60 жилийн ойгоор, Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуу нь 20 жилд хийгээгүй, 10-р хугацааны хошуу наадмаа нижгэр том хийхээр бэлтгэж байна гэсэн зуны цагийн хөдөө нутгийн чих дэлсэсэн сайхан сураг амнаас ам дамжин уламжлагдаж байлаа. Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна гэж наран доторох монгол наадмаа хүлээж суудаг монголчууд, юу эс андах билээ. Аз таарч, нутаг усныхтайгаа хамт дэлхий дайвуулж, дэнж хотойлгосон хошуу наадмаараа хүрлээ.
Хөвөөт шар хошуу бол Чингис Хааны алтан ураг, Бат-Мөнх даян хааны гол хэлхээ, баатар Лигдэн хааны дайчин үрс болох цахар түмний нэг хэсэг байж, Өвөр монголын төв хэсэг, Шилийн гол аймгийн баруун өмнө захт байрилж байгаа цол малжих хошуу болно. 5172 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрт 31 мянган хүн ард амьдарч, үүнд монгол үндэстэн 60% хувийг эзэлж байдаг. Ажилч хичээнгүй, үнэнч шудрага, эрэлхэг жавхаат ард түмний маань саруул цэлмэг ой ухаан, бүх үндэстэний соёлын санд өөрийн гэсэн өв хайраа өргөж, өнө эртнээс яруу туульсаа бичиглэж ирсэнээс Өвөр монголын хувис хөгжмийн амилсан нутаг, Хятадын монгол данжуурыг өвлөсөн анхны сүм-Хаян-Хярваа зэрэг алдраа алтан түүхнээ мөнх тэмдэглүүлсэн юм.
Наадам нь ариун шүтээнт Хаян-Хярваа сүмийнхээ дэргэд ардаа Бийтийн овоо-Адуучин овоо, Данжуур хөшөөгөө түшин, нутгийн сүлд Дэл хадаа бараадасан, учир утгатай уужимхан талд болсон юм.
1 2 3 4 5 6 7 8
|