Наадмын нээлтийн ёслолд сүр далайцтай олон сайхан жагсаал тоглолт бэлдсэн байлаа. Эн тэргүүнд дүрэмт ширэн хувцастай Цахарын торгон цэргүүд махир сэлмээ хурайлан уухайлж бужигналдахад наадмын тоос босч, хийморь сэргэж байлаа. Дараа нь хурдан морины хүүхдүүд, өнгө өнгийн дордон хийсгэн, ташуураа хуруундаа эргүүлж, гүүгэлэн давхилдах нь харсан болгоны сэтгэлийг сэмрээж, халуун нулмасаар догдолуулж байлаа. Араас нь ачаа хөсөгтэй, араг савараа үүрсэн, мал сүргээ туусан, жинхэнь монгол амьдралын дүр зураг тодорч, дэлхийтэйгээ амьсгаа, хөдөлгөөн нэг, нүүдэл соёл минь үргэлжилсээр гэдгийг шивнэж байсан юм. Бас уламжлалт шашины урлаг-цамын бүжиг, андай, чимэглэж урласан наадмын сүлд тэрэг, уран сайхны тоглолт гээд ер нь Хөвөөт шарын наадам маань баялаг агуулгатай болсон юм.
1 2 3 4 5 6 7 8
|