Мөн Хөвөөт шар хошуу наадмын онцолог болсон зүйл бол эрийн гурван наадмаас гадна гарамгай эрдэмтэдийн судалгааны лекц унших хурал болсон юм. Үүнд химийн ухааны доктор Б.Гэрэлт, хэлний доктор Хүрэл-Баатар, түүхчин Хишиг-Манлай, Сод-Билиг нар оролцож, монгол эм, хөдөө аж ахуй, хэл соёл, түүх зэрэг өргөн хүрээнд маш бодитой ярилцаж, үнэ цэнэ ихтэй байлаа. Уг лекцийг сонсосон хүн болгонд эртэмтэд эх нутагдаа үнэхээр элэгтэй байдаг юм байна гэж бодогдуулах нь лавтай. Тавхан хоногийн нутгийн маань наадам даанч түргэн өнгөрчих шиг боллоо. Хүчит бөхийн барилдаанд баруун Үзэмчинээр нутагтай залуу аврага Насан-Жаргал тэргүүлж, Хөвөөт шарын залуу аврага Алдар-Цогт дэдэлсэн юм. Уламжлалт түүх соёлтой, утга учиртай хошуу наадмаар хурсан бүхэн, энэ наадам үнэхээр онцолог боллоо. Ийм сайхан наадам хийнэ гэдэг үнэхээр амаргүй гэлцэн шагшалдана.
Наадмын дурсамж түүн, нам жимхэн найрын талбайгаар баахан гэюүрлээ. Наадамчин олон намрын ажилдаа явчихсан байлаа. Соёлтой ард түмэн жаргалтай гэдэг. Хурай хийморьтой нутгийн маань сайхан бүхэн мөнхжин мандтугай.
1 2 3 4 5 6 7 8
|