Наадмын хүндэтгэл болсон найрын тайз нь хааны ордоны хэлбэртэй байж, шоролжон оройтой бөмбөгөр дээвэр нь холоос гялтаганаж, хөвөөг нь дагасан шар тууз нь урсан намирна.
Наадмын талбайг тойрон Цахар, Адуучин, Хоньчины монгол гэрүүд ярайж, зүүн баруун талд нь хар сүлд, хийморь тарцаг намируулсан том хаалага сэхүйнэ.
Алсын харааг шалгамаар уужим эвлигхэн наадмын талбайг тойрон, нарны бор наадамчид оволзон баярлацагааж байлаа.
Цагаан сүлдээ атган, хуяг дуулгаа өмсч, нэг л зүсмийн саарал моритодын эгнээ жагсаалын олныг дагуулж, хуруу тоолж хүлээсэн 5 хоногийн хошуу наадам маань эхэллээ.
1 2 3 4 5 6 7 8
|