Энэ зуны 8-р сарын 12—18-ны өдрүүдэд Түвдийн Өөртөө Засах Районд түвд үндэстний уламжлалт шюедойн баяр болов. Энэ үеэр өөртөө засах районы төв Лхас хот баяр ёслолоор баялхаж, Түвдийн олон газраас ирсэн түвд иргэд гадаад дотоодын жуулчдын хамт энэ өргөн их баярт оролцон бурхан дэлгэхийг бараалхаж, галын наадам, түвд ший сонирхсон байна.
Шюедойн баяр бол түвд үндэстний уламжлалт баяр мөн. Шюедой гэдэг нь таргын зоог" гэсэн үг тул таргын баяр ч гэж хэлдэг. Шюедойн баярыг нийтийн он тооллын 11-р зууны дунд үеэс эхлэн тэмдэглэх болж, бурхан дэлгэх шашны үйл ажиллагаагаар эхлэн түвд ший дуулах, сарлаг уралдуулах морин эрдэм үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион явуулдаг. Эдгээр арга хэмжээнүүдэд Лхас хотын баруун дүүргийн Цайван хийдэд болох бурхны хөрөг дэлгэх ажиллагаа нь хамгийн өвдөгш сүрлэг байдалд болдог.
1 2 3 4
|