• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-17 16:08:42    
Түвд үндэстний шюедойн баяр

Хятадын Олон Улсын Радио

     Шюедойн баярын зохион байгуулах комиссын хариуцлагатан Даш танилцуулж хэлэхдээ, бид 2006 оноос эхлэн дотоодын олон том том хотуудад Шюедойн баярыг танилцуулах арга хэмжээ зохион явуулж, бас Шюедойн баярын тухай албаны сүлжээ ажиллуулсан. Энэ жил дотоодын арван хэдэн сүлжээтэй хамтран баярын зарим арга хэмжээг танилцуулж, түвд шийгийн тоглолтыг шууд нэвтрүүлсэн. Бид Шюедойн баяраа иргэдийн санаанд хүрсэн дэлхий нийтийн анхаарлыг татсан баяр болгон зохион байгуулахаар чармайн ажилласан гэжээ.

     Бурхан дэлгэх арга хэмжээ дууссны дараа, Шюедойн баярын гол ажиллагаа Лхас хотын Норбүлинкад шилждэг. Энэ нь хуучин түвдийн засаг шашны удирдагчдын зуны хүрээлэн юм. Баяр төхөж ирэхэд Норбүлинка болон эргэн тойрны ойд өнгө өнгийн майхан барьж, бүх Лхас хотын түвд иргэд бараг бүгдээрээ ойн дунд зүлгэн дээр олбог тавин сууж, уран сайхны тоглолт, түвд ший сонирхон айраг, архи дарьс уун баяр наадам болно. Сарлаг уралдуулах, морин эрдэм үзүүлэх, нум сум хавах нь түвдийн олон баяр наадмын уламжлалт төрөл мөн.

     Бээжингийн жуулчин бүсгүй Юань хүй хэлэхдээ, морин эрдэм маш гайхамшигтай, ийм уран чадвартай морин эрдмийг би анх удаа сонирхож, ухаан бодолд ороогүй зүйлийг харсан гэжээ.

1 2 3 4