Сарлаг уралдуулах нь нэн ч сонирхолтой юм. Сарлаг унасан хүмүүс зэрэгцэн зогсож тохионы буу дуугарамагч сарлагууд хөглөн давхиж хүзүүнд зүүлгэсэн хонх нь ханинан жингинэн дуугарна.
Орой болоход хүмүүс дуу бүжгийн тоглолт сонирхох зэрэг цэнгүүний ажиллагаанд оролцов. Шюедойн баярын нээлтийн ёслолын мөн орой Лхас хотод өргөн их галын наадам зохиож, зуны шөний агаар огтаргуйд өнгө өнгийн гэрэл туяаран гэрэлтэхэд эртний Будла ордон нэн сүр жавхлантай харагдана.
Өнөө Шюедойн баяр нь бурхны хөрөг дэлгэх, уран сайхны тоглолт гаргах, биеийн тамир спортын тэмцээн явуулах зэрэг уламжлалт төрөл зүйлийг хөрөнгө оруулах, аялал жуулчлал хөгжүүлэхтэй уялдуулсан орчин үеийн өргөн наадам болжээ.
Лхас хотын орлогч дарга Шю Чэнсан танилцуулж хэлэхдээ, Лхасын Шюедойн баяр наадам түвдийн эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэх, гадаад дотоодын хөрөнгийг аавч ашиглах, аялал жуулчлалын ажил үйлсийг хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Бүрэн бус бүртгэлээс үзвэл, Шюедой баярын хугацаанд өдөр бүр Лхасхотод ирсэн жуулчин давхардсан тоогоор 40 мянгад хүрсэн байна гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2 3 4
|