• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-17 16:08:42    
Түвд үндэстний шюедойн баяр

Хятадын Олон Улсын Радио

     Бурхан дэлгэхийг мөн бурханы хөргийг наранд гаргах гэж хэлдэг. Цайван хийдийн ар уулын бэлд үүрийн гэгээг угтан бүрээ бишгүүр дуугарган хэдэн зуун лам хувраг таван өнгийн торго дурдангаар нэхсэн Шагжамун бурханы асар том хөргийг алгуур аажим дэлгэнэ. Бурхны энэ хөрөг нь 500 ам метр байдаг тул стандарт хангасан хөл бөмбөгийн талбайгаас ч том байдаг юм.

     Түвд иргэд бурхан дэлгэхэд бараалахын төлөө өмнө өдрөөс нь Цайван хийдийн ойр хавиар майхан барьж байрлан үүр гэгээрэхээс өмнө босч ууланд гарч харахад хамгийн тохиромжтой байр олохыг хүсдэг. Шагжамун бурхны асар том хөрөг уулын бэлд аажмаар дэлгэгдэх үед сүсэгтэн олон залбиран мөргөж даатган залбирах дуу хүнгинэн цуурайтна.

     Шюедойн баярын нээлтийн ажиллагаа --- бурхан дэлгэх ёслолд орон нутгийн иргэд болон гадаад дотоодын жуулчид бараг 180 манган хүн оролцож, дэлхийн олон газрын жуулчид бурханы асар том хөргийг агаарын наранд дэлгэх энэ сүрлэг ёслолыг газар дээр нь харж, зургийн аппарат, камераар тэмдэглэн авч билээ.

1 2 3 4