• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
• "Бээжин 2008 олимп дээр уулзацгаая" мэдлэгийн асуулт хариултын уралдаан дүнгээ гаргалаа
Хятадын Олон Улсын Радио "Бээжин 2008 олимп дээр уулзцагаая" асуутын хариултын уралдааныг 2007 оны 11-р сарын 15-ны өдрөөс 2008 оны 4-р сарын 30-ны өдөр хүртэл зарлан явуулсан билээ. Хагас жилийн турш манай редакц нь Монгол, Орос, Пакистан, Энэтхэг, Герман, БНСУ, Япон зэрэг олон орны сонсогчдоос захидал, мэйл хүлээн авсан.
1. Бээжингийн олимпын наадмыг зохион явуулах комиссын бэлтгэл ажлын зорилго юу вэ?
2. Бээжингийн олимпын наадам хэзээ эхэлж хэдийд өндөрлөх вэ?
3. Бээжингийн олимпын наадмын уриа нь юу вэ?
4. Бээжингийн олимпын наадмын бэлэг тэмдэг болсон 5 Фү Ва хүүхэлдэйнүүдийн нэрийг нэрлэнэ үү?
5. Бээжингийн олимпын наадам хэдэн ордон талбайд болох вэ?
6. Бээжингийн олимпын наадмын нээлт хаалтын ёслол ямар нэртэй, аль цэнгэлдэх хүрээлэнд болох вэ?
7. Бээжингийн олимпын наадмыг дэмжин оролцох 6 хотыг нэрлэнэ үү?
8. Шянган Бээжингийн олимпын наадмын ямар тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэж байна вэ?
• Бээжингийн олимпийн бэлтгэл ажил амжилттай явагдаж байна
Эрхэм сонсогчид оо, 2001 оны 7-р сарын 13-ны өдөр Москвад болсон Олон улсын олимпийн хорооны 112-р бүгд хурлаар Бээжин хот 2008 оны зуны олимпийг зохион явуулах эрх олсноор, олимпийг Хятадад анх удаа зохион явуулах боллоо. 2001 оны 12-р сард Бээжингийн 29-р зуны олимпийн наадмыг зохион явуулах комисс байгуулагдаж, улмаар Бээжингийн олимпийн бэлтгэл ажлын хөшгийг сөхсөн байна.
• Бээжингийн олимпийн наадмын уриа болон билэг тэмдэг
Бээжингийн олимпийн наадам 2008 оны 8-р сарын 8-ны өдөр Бээжин хотноо ёслол төгөлдөр нээлтээ хийнэ. Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах үзэл ухамсрыг нэн сайн сурталчилж, Хятадын эртний түүх соёлыг даян дэлхийд таниулахын тулд, Бээжингийн олимпийн зохион явуулах комисс нь 2005 онд Бээжингийн олимпийн наадмын уриа болон билэг тэмдгийг нийтэлсэн байна.
• Бээжингийн Олимпийн наадмын тэмцээний ордон талбай
Хүндэт сонсогчид оо, Бээжингийн Олимпийн наадам эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Уг Олимпийн надмын бэлтгэл ажлын чухал хэсэг болсон Бээжингийн Олимпийн наадмын тэмцээний ордон талбайн барилга байгуулалтын ажил эрчтэй явагдаж байна. Энэ нэвтрүүлгээрээ бид Бээжингийн Олимпийн наадмын тэмцээний ордон талбайн барилга байгуулалтын ажил байдлыг танилцуулъя.
• Бээжингийн олимпийн наадмын зарим уралдаан тэмцээн зохиогдох хотууд
Бээжингийн 2008 оны олимпийн наадмын уралдаан тэмцээнүүд нь уралдаан тэмцээний нөхцөл шаардлагын дагуу цөмөөрөө Бээжинд зохиогдох биш, Тяньжинь, Чинь Хуандао, Шанхай, Шэньянд хөл бөмбөгний хэсэг тэмцээн, Чиндао хотод дарвуулт завь болон дарвуулт хавтасны тэмцээн болж, морин спортын бүх төрлийн тэмцээн Шянганд болох болно. Энэ зургаан хот нь Олимпийн хот биш ч гэсэн олимпийн хөдөлгөөний түүхэнд нэрээ үлдээх нь гарцаагүй юм.