11-р сарын 5-ны өдөр Чан-э нэгдүгээр саран бөмбөрцгийн ойр замын тойрог замд орож, Хятадын саран бөмбөрцгийн анхны дагуул болсон байна.
Саран бөмбөрцөгт би хүрээд ирлээ. Домог үлгэрт хэдэн мянган жилийн өмнө Чан-э саран ордонд нисээд хүрсэн гэдэг. Өнөөдөр Чан-э нэгдүгээр "Саран бөмбөрцөг сайн байна уу!сайн байна уу саран бөмбөрцөг !" гэсэн Хятад улсын мэндчилгээг авч хүрчээ.
11-р сарын 26-ны өдөр Хятад улс Чан-э нэгдүгээрийн газрын бөмбөрцгөөс уламжилаж ирсэн үг яриа, дууг олон нийтэд нийтлэж, Чан-э нэгдүгээрийн тээж яваа зургийн аппаратын авсан саран бөмбөрцгийн гадаргуугийн анхны зургийг нийтэлсэн байна.
Чан-э нэгдүгээр Хятадчуудын саран бөмбөрцөгт гарах гэсэн хэдэн мянган жилийн хүсэл мөрөөдлийг биелүүлж, Хятад улсын газрын бөмбөрцгөөс гаднах одон оронд ойр зайгаас шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн байна. Хятадын саран бөмбөрцөгт шинжилгээ хийх анхны төсөл болсны хувьд тэр нь хятадын шинжлэх ухаан техникийн түүхэнд олон олон нэгдүгээрийг бий бологсон байна. ХятадынБатлан Хамгаалалтын Шинжлэх Ухаан Техникийн Аж Үйлдвэрийн Хорооны дарга Жан Чинвий танилцуулж хэлэхдээ, Богонихон 3 жилийн хугацаанд хятадын шинжлэх ухаантад тойрог замын зураг төсөл, нисэлэгийг удирдах, алс зайнаас хянан удирдах, холбоо барих зэрэг зангиласун техникийг эзмшиж, оюуны өмчийн эрхтэй цөм болсон техникийг эзмшсэн банйа гэжээ.
1 2 3 4 5 6
|