• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-25 17:12:02    
Чан-э нэгдүгээр Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжлийг дайчилж байна

Хятадын Олон Улсын Радио

      Энэхүү зураг нь Хятадын шинжлэх ухаан техникийн түргэн хөгжлийг харуулсан байна. Хятадын саран бөмбөрцөгт хайн шинжилгээ хийсэн төслийг Хятадын албаны тал Хятад улс химэл дагуул, нисэгчтэй сансрын хөлөг хөөрөгсний дараах Хятадын сансрын үйлсийн бас нэг бэлэг тэмдэг гэж Хятадын албаны тал үнэлж, хятадын ерөнхийлсөн хүчний нэмэгдэл, бие даан шинийг бүтээх, шинжлэх ухаан техникийн төвшинг тасралтгүй дээшилсэн чухал бэлгэдэл гэж үзэж байна.

      Энэ он гарснаас нааш Хятадын дагуул хөөргөх төвшин тасралтгүй нэмэгдэж байна. Шин Нүө гуравдугаар холбооны дагуулийг амжилттай хөөргөж, хятадын далай тэнгисийн хоёрдугаар дагуулыг тойрог замд нь оруулж, ашиглалтад өгсөн байна. Хятадын судлан бүтээсэн Негерийн холбооны нэгдүгээр дагуулыг амжилттай хөөргөж, хүлээлгэж өгсөн нь хятадын сансрын ажил үйлс олон улсын зах зээлд орож эхэлснийг харуулж байна. Үүний зэрэгцээ олон жил хаягдсан том оврын онгоц үйлдвэрлэх төслийг ч энэ онд Хятадын Засгийн газар батлан зөвшөөрсөн байна. Хятадын сансар огторгуйн шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн компаний инжнер ноён Ган Ливий хэлэхдээ, Хятад улс 2020 онд өөрөө том оврын нисэх онгоц үйлдвэрлэх эрмэлзэлтэй байна.

     Хэрэв 2020 онд бид том оврын нисэх онгоц судлан үйлдвэрлж чадвал, манай орны ерөнхийлсөн хүчин ихээр нэмэгдүүлэх болно. Мөн ч манйа орны бусад аж үйлдвэрийн шат өгсөхийг ахиулах болно гэжээ.

     Сансрын судалгааны салбараас гадна энэ он гарснаас хойш Хятад улс суурь судалгаа, тэргүүний техникийн судалгаа, олон нийтийн ашиг сонирхолтой холбогдсон техникийн судалгааны талаар олон нийтийн анхааралыг татсан амжилт олжээ. Жишээлэхэд энэ оны 6-р сарт Өвөр монголоос илрүүлсэн шувуун төрөхтэй динозаврын чуулуужмалыг АНУ-ын times сэтгүүл 2007оны шинжлэх ухааны 10 илрүүлэлтээр үнэлсэн байна.

1 2 3 4 5 6