Хятад улс олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг зохион байгуулан хэрэгжүүлэх хүчинтэй болсныг дурдууштай юм. Сүүлийн үед Хятадын Засгийн газар дахин сэргээгдэх эрчим хүч болон шинэ эрчим хүчний олон улсын техникийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг албан ёсоор эхлүүлсэн байна. Хятадын шинжлэх ухаан техникийн яамны сайдын орлогч Цао Жяньлинь хамтын ажиллагааны салбарын талаар танилцуулж хэлэхдээ, Эн тэргүүнд хамтран ажиллах салбар бол нарны эрчим хүчээр цахилгаан гаргах болон нарны эрчим хүчний барилга, биомасоссын шатхуун болон биомасассын цахилгаан, салхины хүчний цахилгаан, устөрөгчийн энерги болон шатхуун батарей, байгалийн хийн нийлмэл бодис судлан хөгжүүлэх болно гэжээ.
Саран бөмбөрцөгт шинжилгээ хйих анхны төслийг амжилттай хэрэгжүүлж, том оврын нисэх онгоц судлан үйлдвэрлэх төлийг эхлүүлсэн зэрэг, энэ он гарснаас нааш олсон шинжлэх ухаан техникийн ололт амжилтууд нь улс орны цогцолвор хүчин чадлыг дээшлүүлэхэд бие даан шинийг санаачилан бүтээхэд түшиглэх хэрэгтэй гэснийг Хятадын Засгийн газарт ойлгуулсан байна. Саяхан болсон Хятадын саран бөмбөрцөгт хайн шинжилгээ хийх анхны төсөл бүрэн дүүрэн амжилт олсныг тэмдэглэх хурал дээр Хятад улс бие даан шинийг санаачилан бүтээхэд оруулалтаа цаашд эрчимжүүлэх болно гэж Хятад улсын дарга Хү Жиньтао тодорхой дэвшүүлжээ. Бие даан шинийг санаачилан бүтээхэд оруулалтаа цаашд эрчимжүүлж, шинийг санаачилан бүтээх хүчинг урамшуулж, шинийг санаачилан бүтээх хөдөлгүүр хүчинг эрчимжүүлэх болно. Ингэж байгаад зангиласун салбар буюу шинжлэх ухаан техникийн тэргүүний салбарт цөм болсон техник болон бие даасан оюуны өмчийн эрхийг эзэмших хэрэгтэй гэж илэрхийлжээ. Энэ он гарснаас нааш, Чан-э нэгдүгээрээр төлөөлөгч болгосон шинжлэх ухаан техникийн ололт амжилт нь Хятадын шинжлэх ухаан техникийн олон улсын байр суурь, нэр нөлөөг дээшлүүлж, Хятадын шинжлэх ухаан техник нь түргэн хөгжлийн хандшаа хэвээр байлгахыг бэлгэдэж байна гэж мэрэгжилтэд үзсэн байна. 1 2 3 4 5 6
|