• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-25 17:12:02    
Чан-э нэгдүгээр Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжлийг дайчилж байна

Хятадын Олон Улсын Радио

 

      Чан-э нэгдүгээр дагуул тойрог замдаа ажиллах хугацаандаа шинжлэх ухааны 4 үүргийг гүйцэтгэх болно. Саран бөмбөрцгийн гадаргуугийн гурвалсан хэмжээст зургийг авч, саран бөмбөрцгийн гадаргуугийн химийн элмент, бодсын төрөл зүйлд шинжилгээ хийх, саран бөмбөрцгийн хөрсөн давхаргад шинжилгээ хийх, газрын бөмбөрцгөөс 40 мянгаас 400 мянган км зайтай сансар огторгойд шинжилгээ хийх зэрэг ажлыг биелүүлэх болно. Шинжлэх ухааны тогтсон харалтаа биелүүлэхийн төлөө Чан-э нэгдүгээрт тэргүүний 8 аппарат ачисан байна. Эдгээр аппаратыг Хятад улс анх удаа бие даан судлан бүтээсэн юм. Зарим нь дэлхий дээр ч анх удаа судлан бүтээсэн юм. Чан-э нэгдүгээр дагуулын ерөнхий зураг төлөвлөгөө хийгч ноён Сүнь Хүй танилцуулж хэлэхдээ,

      Хайн шинжилгээ хийх аппаратыг бид Чан-э нэгдүгээрийн шинжлэх ухааны харалтыг биелүүлэхийн төлөө судлан бүтээсэн юм. Олон талаар шинийг санаачилан бүтээсэн юм. Жишээлэж хэлэхэд, манай судлан бүтээсэн стро зургийн аппарат нь энгийн байдалд хоёроос гурван зургийн аппаратын хамтдаа биелүүлж чадах ажлыг гүйцэтгэсэн юм. Тэр нь адил бус гурван талаас хоёр харааст зургийг гурав авч болох юм. Бидний ашиглсан лаезрын хэмжүүрийг мөн анх удаагаа сансар огторгойд ашиглаж байна. Саран бөмбөрцөгийн хөрсний зузааны тархалтын байдлыг хэмжих бичил долгионы аппарат нь мөн анх удаагаа саран бөмбөрцөгт хайн шинжилгээ хийж байгаа туршилт болсон байна гэжээ.

      Үүний зэрэгцээ Хятад улс бас Бээжин, Күнминь хотод хятадын хамгийн том диаметртай тоо баримт хураан авах антен байгуулж, саран бөмбөрцгийн тоо баримтыг хүлээн авахыг баталж, дараагийн алхамд гаригуудад шинжилгээ хийхэд үндэс суурь тавьж өгсөн байна.

      Эдгээр тэргүүний техникийг ашигласнаар Хятадын саран бөмбөрцгийн гадаргуугийн анхны зургийг авсан байна. Энэхүү зураг нь чанар сайтай байж, саран бөмбөрцөгийн гадаргуу дээрэх нөх их тодорхой харагдаж байна.

1 2 3 4 5 6