• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-14 10:18:08    
Пин Яали

Хятадын Олон Улсын Радио

       Сайн байцгаана уу? Бээжин 2008 нэвтрүүлгийн спортын амьдралаар Алтаннавч та бүхэндээ Пин Яалигийн амьдралаас хүргэмээр байна.

      Пин Яали бол харааны хөгжлийн бэрхшээлтэй хүн, дээр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээж. Бас хүч хөдөлмөрөө өргөн ажиллаж яваад ажлаасаа халагдсан эмэгтэй бөгөөд сүлжээн дээр өөрийн блог ажиллуулж массаж эмчилгээ хийдэг хүн юм. Спортын амьдрал булангаар энэ жирийн нэгэн эмэгтэйн тухай ярихаар та бас гайхаж магадгүй. Гэвч цааш нь сонсоорой. Пин Яали бол спортын етрөнцөд нэрээ дуурсгасан алдартай тамирчин хүн байгаа. Тэрээр пара олимпийн алтан медалыг энгэртээ гялалзуулж байсан Хятадын анхны тамирчин юм. Одоо та бүхнийг Пин Ялигийн гэрэлт амьдралтай танилцуулъя.

      Бээжинд жиндүүхэн өвөл цаг байлаа. Сүүмгэр бүүдгэр гэрэл нь нүд цийх өвчинтэй Пин Яалинд таатай цаг биш. Ийм нэгэн өглөөгүүр, Пин Яали хөтөч нохой Ласкийнхаа замчилгаагаар массажийн газраа чиглэж явна.

      "Пин дарга та ирчхэв үү "

      Бээжингийн Хайдянь дүүргийн Цүй Вэй замын И Юаньжюй хороололд байрлаж байгаа Пин Яалигийн массажийн газарт, Жан овогтой ажилтан нь түүнтэй ийнхүү мэндчилээд өөрийн ажлаа үргэлжлүүлэв. Жан овогтон ярихдаа, Пин Яали одоо массажийн гурван салбар газар ажиллуулж байгаа ч үйлчлүүлэгч зочин олон ирдэг болохоор спортын хувцсаар хувцаслах дуртай дарга өөрөө биеэрээ ирж тусалдаг байна.
Эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр энэ массажны газрийн ханан дээр нэгэн том зураг өлгөөстэй харагдана. Тэр нь Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбооны экс ерөнхийлөгч Пэн Пүфантай хамт авхуулсан царай дүүрэн инээмсэглэл тодруулсан зураг байлаа.

      Төрөлхийн нүд цийх өвчин нь Пин Яалийг хэвийн хоёр нүдээр бүрэн бүтэн дэлхийг ертөнцийг харах боломжгүй болгосон юм. Тэр сэтгүүлчид хэлэхдээ,

     "Намайг бага байхад, хүүгээ дөнгөөд л хүн болгочихвол болчихно гэж ээж минь дандаа ярьдаг байсан"

      Гэвч хувь заяны тохиолдол байсан ч юм уу бүү мэд, биеийн тамир нь харин түүнд нэгэн гэрэлт ертөнцийг бэлэглэсэн аж.

1 2 3 4