• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-14 10:18:08    
Пин Яали

Хятадын Олон Улсын Радио

      1988 онд, Пин Яали хүүгээ асарч харгалзахын үүднээс спорттойгоо салах ёс хийсэн юм. Спортын 9 жилийн амьдралдаа Пин Яали нийт арав гаруй медаль хүртжээ. Харин яг тухайн жил нь, Пин Яалигийн уулын ажиллаж байсан үйлдвэр нь ашиг орлогогүй болсоны улмаас олимпийн алтан медалын эзэн ажлаасаа халагдсан эгэл жирийн бүсгүй болгожээ. Тэгээд тэр ажилгүй болоод гараа нухлан суухдаа өөрийг нь эгэл жирийн бус хүн болгосон пара олимпд авсан алтан медалаа ч хүнд зарчих бодол төрж байсан гэдэг. Тэр явдлаа дурсан санаж хэлэхдээ,

      "Миний дасгал хийж байсан үе бол юм сурах алтан боломж байсан юм, гэвч би бусад хүнтэй адилхан тав тухтай суугаад сурч чадаагүй. Шагнал гардуулах тайзнаас буух үед амьдрал маань их хүнд байсан. Тэгээд ч өөрөө бас залуу хүн байсан болохоор зөвхөн засгийн газрын тусламжтайгаар амьдрахыг хүсээгүй, харин хэвийн хүнтэй адилхан хоёр гараараа амьдралаа цогцлоохыг бодсон, тэгээд би шинэ ажил эрхэлсэн."

      Пин Яалигийн эрхэлсэн ажил нь түүнд хоёрдох гэрэлт ертөнцийг авчирсан билээ.

      1999 оны 6-р сарын 29-ний өдөр, Пин Яали Бээжингийн харааны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сургуульд сурсан хятад эмчилгээний массажистийн мэргэжлээ ашиглан, массажаар эмчлэх эмнэлгийн газар байгуулсан юм. Тэгэхэд оршин амьдарч байсан хорооллынх нь зөвлөлийн ажилтан нар үнэ төлбөргүйгээр түүнд үйлчлэн, суртал ухуулга хийж байснаар барахгүй байрных иргэд ч өдөр тутмын аахар саахар ажилд нь харамгүй тусалж өгдөг байсан. Тийм болхоор Пин Яали нэн эрчтэй ажилаж, халуун сэтгэлээр хүмүүстээ үйлчилснээс эхний сарын орлого нь 2000 юаньд хүрсэн байжээ. Гэсэн ч ямарваа явдлыг эхэлж хийхэд хэцүү байдаг болохор хувиараа ажил төрөл хийх явцад Пин Яали олон бэрхшээлтэй тулгарч байсан юм байна. Тэр хэлэхдээ:

      "Ажил эрхлэх үед хүндрэлтэй байсан зүйл нь гэвэл нэгд, хөрөнгө мөнгө, хоёрт түрээслэх байр талбай амархан олдлоггүй явдал байсан юм."

      Энэ нь Пин Яалигийн өөрөө босгосон анхны ажил үйлс нь байлаа. Хожим нь энэхүү ажил нь олзтой гарзтай байж, хааяа хуурмаг мөнгө авч байсан, зуун юанаа арван юаньтай эндүүрч хариу мөнгө буцаадаг байсан түүх үргэлжилсээр 2002 он гэхэд Пи Яали өр төлөөсөө бүхнийг төлж дуусгасан байлаа.

1 2 3 4